Их аварга Д.Дагвадорж их хэмжээний мөнгө залилсан уу
2016-04-06

"Live energy" уул уурхайн компанийн захирал  А.Эрдэнэбат, их аварга Д.Дагвадорж 10 сая ам.долларыг хувьдаа захиран зарцуулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний мэдээллийг бүрэн эхээр хүргэж байна.

 

Тэрбээр “Би сүүлийн 13 жил монголын уул уурхайн салбарт бизнес эрхэлж байна.  Хэдэн жилийн өмнө манай компанийн төсөл дээр нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр  их аварга Д.Дагвадорж, түүний ах, тухайн үед үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга байсан Д.Сумъяабазар, тус банкны хөрөнгө оруулалтын ТУЗ-ын дарга Б.Баярсайхан нар манай төсөлд хөрөнгө оруулах зорилгоор БНХАУ-ын Хуан Ёу Лун гэгчийг надтай танилцуулсан. Түүнийг “Хуан жү гэг” киноны жүжигчин Жао вэйгийн гэр бүлийн хүн гэдгээр нь илүүтэй мэдэх байх. Улмаар Хуан Ёу Лун манай төсөлд нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр бидний хооронд гэрээ хэлэлцээр бий болсон. Бид бусад олон улсын компанийн жишгээр гэрээ байгууллаа. Эхний төсөл дээр Хуан Ёу Лун бид хоорондоо 10 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан. Улмаар гэрээг надтай байгуулсан боловч 10 сая долларыг Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу Д.Дагвадоржын дансруу хоёр хуваан шилжүүлсэн байдаг. Тэгэхээр зээлийг би хариуцсан ч захиран зарцуулах асуудалд огт оролцоогүй,  мөнгийг Дагвадорж өөрөө захиран зарцуулсан байдаг. Миний хувийн дансанд нэг ч доллар ороогүй. Тэгэхээр Дагвадоржыг зориулалтын бус байдлаар амин хувьдаа завшсан байж болзошгүй гэдэг асуудлаар би Монголын хуулийн байгууллагад хандсан байгаа.  Мөн энэ асуудлыг олон улсын арбитрын шүүх гурван жил хэлэлцэх гэж байна.

 

Миний дансанд орж ирээгүй  10 сая доллараа 15 сая доллар болгон Хуан Ёу Лун надаас нэхэмжилж эхэлсэн.  Хуан Ёу Лун Эрдэнэбат гэдэг хоёр хүний маргаан энд өрнөж байхад дунд нь Дагвадорж гэдэг хүн “би гомдолтой” гээд яваад байгааг ойлгохгүй байна.  Үнэндээ тэр хохирол амссан хүн тэр биш би. Дээрх мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч ашигласан атлаа өөрөө хохирсон хохирогч болж хууль цагдаад хандаж, намайг залилагч мэт болгож худал мэдээлэл тараасаар тодорхой цаг хугацаа өнгөрлөө. Харин миний зүгээс Д.Дагвадоржид учруулсан хохирол огт байхгүй бөгөөд тэрбээр ийнхүү хүний өмнөөс хууль бус үйлдлүүдийг идэвхтэй явуулж байгаад үнэхээр гайхаж байна” хэмээв.

 

Асуудлыг үнэн мөнөөр шийдээгүй тохиолдолд “Live energy” компанийн зүгээс Хонгконгын цагдаа, хэвлэл мэдээллийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
arai ch dee.nutag negtnee zalildag hunshgui
2016-04-06
irgen:
Ene Erdenebat chin MAH iin luivarchidiin neg sh dee. ene luivar hiij l baigaa baih. Shine shivee geed luivar chin duusaagyi l baigaa shyy UIH iin gishyyn Sodbaatartai niilj zohion baiguulsan. yynii hort urshigaar Mongol Hyatadiin hamtarsan tsahilgaan stantsiin tusul nursan.
2016-04-06
Зочин:
ene nukhur hudlaa daa harsaar baital
2016-04-06
Зочин:
.
2016-04-06
IRGEN:
BALIAAR YMNUUD NER ALDRAARAA ZALILAN HIIGEED HUNIIG BUUR BALALSAN BNSHDEEE
2016-04-06
Зочин:
huurhii zaluu udaan tevchsen yum bishuu
2016-04-06
ЗОЧИН:
Долгорсүрэнгийн Дагвадорж ихээхэн увайгүй эр юм даа, юу дутлаа гэж захын нэг компанийг дээрэмддэг байнаа, хүний шуналд хязгаар байхгүй ээ, гэж. Монголчууд иймэрхүү ёс зүйгүй бөхчүүдийг битгий дээдэлж, магтаж хөөргөөч ээ, балиар юмнуудыг
2016-04-06
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-06
Зочин:
хУЛХИ ДАГВАДОРЖ
2016-04-06
Zochin:
Ene Dagvadorj dandaa hun hulhiddag uneheer archaagui nohor yum daa !
2016-04-06