Хөдөө аж ахуйн салбарынхан зөвлөлдөнө
2016-04-06

“Хүнс хөдөө аж ахуйн салбар, бид ургуулж үйлдвэрлэнэ” сэдэвт Хүнс хөдөө аж ахуйн ассоциацийн ээлжит долоодугаар зөвлөлгөөн маргааш “Хүүхдийн номын ордон”-д болно. Үүнтэй холбогдуулан “Монголын хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоциаци, “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо”, “Органик Монгол” ТББ-аас   мэдээлэл хийлээ.

 

Зөвлөлгөөнд хүнс хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй төрийн бус байгууллага,  “Глобал комисс” олон улсын байгууллага оролцох юм байна. Түүнчлэн “Монголын жимс жимсгэний үндэсний холбоо”, “Органик Монгол” ТББ,  “Хөдөө аж ахуйн машинт техник эзэмшигчдийн эздийн нэгдсэн холбоо”, “Хүнс хөдөө аж ахуйн үндэсний ассоци”-ийн Төв аймаг дахь салбар оролцох нь ээ. Өнгөрсөн жилийн байгаль, цаг уурын бэрхшээлээс болоод ургац бүрэн хурааж амжаагүй. Иймд энэ хавар цаг алдаж болохгүй зэрэг хөдөө аж ахуйн асуудлаар уулзалт, зөвлөлгөөнийг зохион байгуулах аж.

 

 Хэвлэлийн хурлын үеэр “Хөдөө аж ахуйн машин техник эзэмшигчдийн эздийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн Г.Батгэрэл “Хөдөө аж ахуйн салбарт хийгдэж байгаа тариалангийн ажил механикийн шинэчлэлт хэрэгтэй байна. Үр тарианы механикжилтын төвшин 60 хувьтай, хүнсний ногооны механикжилтийн төвшин 8-10 хувьтай л байна. Энэ тоог зориуд хэлэхийн учир нь тариаланчид  техник хүрэлцэхгүй байгаагаас хаврын тариалал, намрын хураалтыг бүрэн авч чадахгүй байгаа юм. Үржилгээ багаар бодоход 15 хоног, хураалт сунжирсаар 45 хоног, зарим тохиолдолд хоёр сар үргэлжилж байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбараа 100 хувь механикжуулахгүй бол тариалан эрхэлдэг хүмүүс жил ирэх тусам багассар байна. Үүнээс шалтгаалан бид хэрэгцээт хүнсний ногоогоор хангаж чадахгүй байгаа учраас манай улс БНХАУ-аас нийт хүнсний ногооныхоо 3-ны 1-ийг авч  импортлож байгаа юм. Тэгэхээр үр тарианыхаа тал хувийг импортлож байна гэсэн үг. Бидэнд үүнийг 100 хувь шийдэх боломж  байгаа. Гэтэл Хөдөө аж ахуйн яам, бодлого, стратеги төлөвлөлтгүйн улмаас сүүлийн 30 гаруй жил техник шинэчлэлтийн асуудлыг ажил хэрэг болгож чадаагүй. Тэгэхээр дээрхи асуудалд төр буруутай. Тариаланч ногоочдод буруу байхгүй” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ДҮЛИЙ ТОЛГОЙ НАСАНЖАРГАЛ:
ХӨЛДҮҮ ТОЛГОЙ ДҮНХҮҮ НАСАНЖАРГАЛ ӨВГӨН ХОЙДХОО УНШУУЛЖ БАЙХЫН ОРОНД ЭНД ҮХДЭЛ ЦАРАЙЛААД ЮУГАА ХИЙЖ СУУГАА ӨВГӨН БЭ ???
2016-04-06
ХХААЯ:
хөдөөө аж ахуйд мал эмнэлэг орохоо больчихсон уу. эсвэл насаа төлөөлдөг болсон уу.
2016-04-06
Зочин:
хөдөөө аж ахуйд мал эмнэлэг орохоо больчихсон уу. эсвэл насаа төлөөлдөг болсон уу.
2016-04-06