УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана
2016-04-07

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм. Мөн “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай”, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” зэрэг 20 гаруй хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин