Исланд шинэ ерөнхий сайдтай боллоо
2016-04-07

Исланд улс шинэ Ерөнхий сайдтай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Сигурдур Инги Йоханссон ирэх наймдугаар сар хүртэл Ерөнхий сайдын албыг хашихаар болжээ.

 

Экс Ерөнхий сайд Дэвид Гюннлейгссон Панам дахь оффшор дансны асуудлаар болж, огцорсон билээ. Түүнийг эхнэрийнхээ нэр дээр компани байгуулж, татвараас зайлсхийж, мөнгө угаасан хэмээн “ICIJ” байгууллага мэдэгдсэн юм. Тэрбээр уг асуудалтай холбоогүй хэмээн мэдэгдсэн ч өчигдөр өөрийн хүсэлтээр огцорч буйгаа зарласан билээ.

 

Оффшор дансны асуудлаас болж исландчууд Ерөнхий сайдаа огцрохыг шаардаж, парламентын ордны гадна суулт зарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баярцогт огцрох болов уу яах бол
2016-04-07