АН дотоод асуудлаа хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлэг бямба гарагт өргөтгөсөн хуралдаан хийхээр болжээ. Хуралдаанаар АН-ын эв нэгдлийн тухай хэлэлцэх юм байна.
УИХ-ын намрын чуулганы завсарлагааны УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг орон нутагт ажилласан. Энэ үед иргэдээс дотоод дахь хагарал хэтрээд байгаа талаар шүүмжлэл сонссон байна. Мөн өнгөрсөн долоо хоногт “Жудагт Монгол” холбооноос зохион байгуулсан жагсаалд УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцох үеэрээ АН-ын нэр бүхий хэд хэдэн гишүүдийг "сонгож болохгүй гишүүд" хэмээн зарласан.
Иймд дотоод асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрч ойлголцохрор шийджээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ