Ядаргаанд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ
2016-04-07

Канадын “www.remedist.net” сайт архаг ядаргаанд орсон эсэхээ мэдэх аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Байнга нойрмоглож, компютер эсвэл зурагт үзэх үед нүд тань бүрэлзэх, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол та ядаргаанд орсон гэсэн үг. Хэдий та сайн унтаж амарсан ч эдгээр шинж тэмдэг илэрсээр байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй.

 

Алхам №2

 

 

Жин хасах.  Биеийн тамир эсвэл хоолоо сойгоогүй байхад жин хаяж байгаа бол ядаргаанд орсон гэсэн. Их тамирдсаны дараа хүний жин буурдаг байна. Жин хаяж эхэлсэн бол амин дэмээр баялаг хүнс хэрэглэх хэрэгтэй.

 

Алхам №3

 

 

Нуруу өвдөх. Хэрвээ таны нуруу удаан хугацаагаар өвдсөн бол таны тархинд асуудал үүссэн гэсэн үг. “Тархины ачаалал нэмэгдсэнээр нуруу болон үе мөч өвддөг” хэмээн АНУ-ын Хавдрын нийгэмлэгээс мэдээлжээ. Унтаж байхад тархи ажиллаж, сайн амарч чадахгүй байгаа бол та ядаргаанд орсон гэсэн үг.

 

Алхам №4

 

 

Хумс амархан хугарах, үс унах, арьс хуурайших болон арьсны зөөлөн хэсэг дээр хавдартай зүйл гарсан бол архаг ядаргаанд орсон гэсэн. Эдгээр шинж тэмдэг зэрэг илэрч байгаа бол заавал эмчид үзүүлээрэй.

 

Алхам №5

 

 

Эмэгтэйчүүдийн хөлийн тавхай байнга өвддөг бол саванд асуудал үүссэн гэсэн үг. Ядаргаанаас болж хөлийн тавхай өвдөж эхэлдэг бөгөөд улмаар умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг байна.

 

Алхам №6

 

 

Хуруу эсвэл гарын салаагаар үү гарах нь элбэгшсэн бол ядаргаанд орсон гэсэн. Үүг хурдан эмчлэхгүй бол арьсны хорт хавдраар өвчлөх магадлалтай.

 

Алхам №7

 

 

Шалтгаангүйгээр өндөр халуурах, тамирдах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол заавал эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ хийлгээрэй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин