Нэрийг нь ашигласан компанийг шүүхэд өгчээ
2016-04-07

Дуучин Бейонси өөрийнх нь нэрийг хууль бусаар ашигласан хэмээн Техаст байрлах “Feyonce Inc” компанийг шүүхэд өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Беойнси өөрийнх нь нэрийн “B” үсгийг “F” болгон өөрчилсөн, мөн зураг зэргийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн шүүхэд гомдол гаргажээ.

 

 

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Беойнси тус компанийг шүүхэд өгсөн нь үнэн. Одоогоор хэр хэмжээний мөнгө нэхэмжилж буй нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.

 

2013 онд дуучин тус компанийг өөрийнх нэр болон зургийг нь ашиглахгүй байхыг анхааруулж байсан гэнэ. Тус компани үйлдвэрлэсэн бэлэн хувцас дээрээ дуучны зургийг хэвлэснээс гадна зарим малгай дээрээ дуучны гарын үсгийг хэвлэж борлуулдаг байжээ.

 

Өнгөрсөн сард тус компани дуучны гарын үсэгтэй аяга болон 2008 онд гаргасан “Single Ladies” дууны үгний хэсгээс футболк дээрээ хэвлэж худалдаанд гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин