Органик хүнсний хуулийг батлав
2016-04-07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Органик хүнсний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хүний бие организд шаардагдах шим тэжээлийн бодисыг эрүүл хүнсээр дамжуулан авна гэдгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас онцолжээ.  Дэлхий дээр 5-аас доошхи насны 4 хүүхэд тутмын 1 нь буюу 165 сая нь шим тэжээлийн бодисын дутлаас үүдэн өсөлт нь зогссон, 1,4 тэрбум хүн жингийн илүүдэлтэй байгаагаас эдгээр хүмүүсийн гуравны нэг нь зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг өвчинд өртөх өндөр эрсдэлтэй байгаа аж.  

 

Манай улсын  15-64 насны хүн амын 54,4% илүүдэл жинтэй, үүнээс 19.7 хувь нь таргалалттай, тархалт нь 2009 оны төвшингөөс нэмэгдсэн болохыг тогтоожээ. Мөн 26-64 насны хүн амын 61,9% нь цусан дахь нийт холестерины хэмжээ ихсэх эрсдэлтэй ба ихэссэн байна.Нярайн 10  амьд төрөлт тутмын 1 нь хорт хавдар болон төрөлхийн ямар нэг гажиг согогтой, генийн өөрчлөлттэй төрөх болсон, хорт хавдрын өвчлөл залуужиж дундажаар 35 нас болсон, таргалалт, тэжээлийн доройтол  нэмэгдэж 9 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй эсхүл, жингийн алдагдалтай болсон зэрэг нь хөдөлгөөний хомсдол, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсан органик бус  хүнсний хэрэглээнээс үүдэлтэй юм байна.

 

Тиймээс Органик хүнсний тухай хуулийн төслийг боловсруулжээ. Гишүүд энэ хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм. Ийнхүү үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.

 

Shuud.mn
Сонин хачин
ZOCNIN:
mONGOLIIG ORGANIK HYNSNII ORON GESEN IMIJIIG BYRDYYLEH HEREGTEI .oRIG MAX HUTSAS HYNS.. ENE L MANAI BREND BJ CNADNA. GENIIN OORCNLOLTTEI HYNS AYULTAI NAANADAJ ER NI MEDEGDEHGYI ER NI CN MEDEGDEHGYI HYN TORNO . YR UDMAA ERYYL AWCN YAWAHD ENE HYYLI TYSTAI BOLJEE .
2016-04-07