Тоглолтынхоо үеэр нас баржээ
2016-04-07

Индонезийн алдарт дуучин Ирма Бюле тоглолтынхоо үеэр могойнд хатгуулсаны улмаас 29 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр Уэст Жава мужийн Караванг хотноо тоглолтоо хийж байхдаа кобра могойд хазуулсан байна. Могой дуучны зүүн гуяыг хазсан аж.

 

Дуучин могойнд хазуулсан хэдий ч дуугаа үргэлжлүүлэн дуулсаар байжээ. Харамсалтай нь 45 минутын дараа тэрээр тайзан дээр ухаан алдаж унасан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн хэдий ч эмчилгээ авч чадалгүй амьсгал хураажээ.

 

“Могойн хор бүсгүйн бүх биед нь тархсан байсан” хэмээн Караванг хотын эрүүл мэндийн төвөөс мэдээлсэн байна. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан 100 гаруй хүнийг байцаажээ.

 

Ирма 2009 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд могойтой дуучин гэдгээрээ алдаршсан байна. Тэрээр тоглолтынхоо үеэр могойтой бүжиглэх, үнсэх, ховсдох зэрэг үзүүлбэрийг үзүүлдэг байжээ. Дуучныг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
gaihav:
SERCHMAATAI adilhan tsaraitain budalt ntr ni
2016-04-08
ss:
Hussen yum huzuugeer oroojdee
2016-04-08
Зочин:
guyand hatgasan bol naidvargui shuud gol sudasan hor orno gesen ug
2016-04-07