“Гэгээн муза”-д 17 бүтээл өрсөлдөнө
2016-04-07

 

“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл хийлээ.

 

Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг бүтээлд олгох “Гран при” шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгож буй юм байна. Түүнчлэн наадмын зохион байгуулагчид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах зорилгоор хүүхдийн жүжгийн төрөлд нэр дэвшсэн уран бүтээлээс харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан хүүхдийн жүжгийн аудио СD-г хэвлэн гаргахаар болжээ.

 

Арвангурав дахь удаагаа зохион байгуулагдах эл наадам “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”, “Хүүхэд оролцооны бүтээл” гэсэн таван төрлөөр шилдгээ шалгаруулах гэж байна. Наадмын эхний шатанд ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчийн 34 өрсөлджээ. Үүнээс хоёрдугаар шатанд 17 бүтээл тунан үлдэж, 90 гаруй уран бүтээлч дөрвөн төрөлд нэр дэвшиж буй аж.

 

“Драмын жүжгийн төрөл”-д:

-УДЭТ-ын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Буриад улсын Драмын театрын бүтээл “Ромео Жульетта” сонгодог жүжиг

-Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Хайрыг хайрла” жүжиг

 

“Хөгжимт жүжгийн төрөлд”-д:

-ҮДБЭЧ-ын бүтээл “Оройн дээд” түүхэн дуулалт жүжиг

-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Гэгээн тамлан” жүжиг

-Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын бүтээл “Дуун хэлхээ” жүжиг

-“Анир” студийн бүтээл “Надад үлдсэн найз” мюзикл

-ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн Сөнд хошууны Улаан мөчирийн бүтээл “Тэмээт нутгийн шинэ тууль”

 

“Хүүхдийн жүжгийн төрөл”-д:

-“Мял Богдын намтар”

-Орхон аймгийн “Хөгжимт залуучуудын театр”-ын бүтээл “Петр Пен ба далайн дээрэмчид”

-Дундговь аймгийн “Төв халхын дуулалт жүжгийн театр”-ын бүтээл “Мөнхийн галт цэцэг”

Нэг хүний жүжгийн төрөл”-д:

-“Хатагтай Капульетта”/Монгол/

-“Хүүхэлдэйн өчил”/Монгол/

-“Эр өндөг”/Монгол/

-“Бие сэтгэл”/Монгол/

-“Өвгөн тэнгис хоёр”/Буриад улс/

-“Эдит Пиаф”/Герман/

-“God Kirilov”/Грек/

-“Novechento”/ОХУ/

-“From front and from behind” /Герман/

“Хүүхэд оролцсон бүтээлийн төрөл”-д:

-Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрын бүтээл “Чулуун байшин”, “Бэлтрэг ба түүний нөхөд”

 

-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын Монгол сургуулийн бүтээл “Одны хүүхдүүд” зэрэг бүтээл тус тус нэр дэвшжээ. Уран бүтээлчид гэрчилгээгээ гардан авлаа.

 

Наадамд оролцож буй бүтээлүүд ирэх сарын 1-нээс эхлэн тайзнаа тавигдах юм. Ирэх сарын 7-ны 16.00 цагт “Академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа” эхлэх юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энэ эцэсгүй наадам, шалгаруулалт гэх мэт балай явдлуудаа зогсоовол таарна. худлаа соёлтой хүн болж жүжиглэцгээгээд л хэнд хэрэгтэй юм? хүмүүжилгүй новшнууд байж. энгийн амьдралдаа бөөн лалрууд л байгаа
2016-04-07
Zochin:
Shal utgagui naadam ! Boon hiirhel ! Yag l savangiin hoos shig ! Barag l Erguuleg -2 gedeg mangar kino shig ! Yamar ch ach holbogdol ugui ! Toirood l bie bienee ! Hooson shavar hiitsiin mangar durseer shagnaad ! Ter ni odoo barag jujigchin buriin gert 2-3 aar hoglorch baidag ym bna lee ! Ichij uhmeer !
2016-04-07