Ерөнхий сайд гишүүдийн асуулгад хариу өгнө
2016-04-08

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай. Хуралдаанаар  Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 10 гаруй хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын  гишүүн С.Оюун нарын 8 гишүүнээс Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Шийдлийн Засгийн газраас 2015 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний хэрэгжилт болон 2016 онд төлөвлөж буй арга хэмжээ, хүрэх үр дүнгийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

 

Түүнчлэн УИХ-ын  гишүүн Д.Сумъяабазараас Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа доголдож, хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа болон иргэдийг орчны бохирдлоос хамгаалахтай холбоотой авч буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно.

 

Н.Энх

.

Shuud.mn
Сонин хачин