С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлж байна
2016-04-08

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн тамирчдын чансааг шинэчлэн зарлалаа. Чансааны эхний 20 бөхийг дэлхий дахина танилцуулдаг. Эрэгтэй 12, эмэгтэй 10 бөх дэлхийн чансааны эхний 20 эрэмблэгджээ.



Манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа энэ оны Европын аварга Финландын тамирчин П.Олли 60 кг-ийн чансааг тэргүүлж байгаа бол 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нэг, Латвийн А.Григорьева гуравдугаарт бичигджээ. Харин 60 кг-д Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд дөрөвдүгээрт бичигдсэн байна.

 

Эрэгтэй:

  Жин Нэрс Дэлхийн чансаа
1 57кг Э.Бэхбаяр Зургадугаарт
2 57кг Д.Цогтбаатар 12 дугаарт
3 61кг Т.Түвшинтулга 12 дугаарт
4 65кг Б.Батмагнай Есдүгээрт
5 65кг Б.Номин 12 дугаарт
6 65кг Г.Мандахнаран 14 дүгээрт
7 70кг Б.Батзориг Долдугаарт
8 74кг П.Өнөрбат Дөрөвдүгээрт
9 86кг О.Үйтүмэн Есдүгээрт
10 86кг Л.Төртогтох 16 дугаарт
11 97кг Д.Хүдэрбулга Аравдугаарт
12 125кг Ж.Чулуунбат Долдугаарт

 

Эмэгтэй:

  Жин Нэр Дэлхийн чансаа
1 53кг Э.Сумъяа 17 дугаарт
2 53кг Д.Отгонцэцэг 20 дугаарт
3 55кг Д.Отгонцэцэг 16 дугаарт
4 58кг П.Орхон Есдүгээрт
5 58кг Б.Шоовдор 18 дугаарт
6 60кг С.Цэрэнчимэд Дөрөвдүгээрт
7 63кг С.Батцэцэг Нэгдүгээрт
8 69кг С.Насанбурмаа 15 дугаарт
9 75кг О.Бурмаа 17 дугаарт
10 75кг Б.Одончимэг 19 дүгээрт
Shuud.mn
Сонин хачин
ganaa:
Hoorhon.duu.min.amjilt.huse.
2016-04-08