Ардчиллаа нураах уу, эвлүүлэх үү
2016-04-08

Ардчилсан нам үүсэн байгуулагдсаны 26 ойгоо энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ нам төр, засгийн эрхийг хоёронтоо атгаж, өнөөдөр парламентад олуулаа, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн төрийн жолоог атгаж,  Монголын улс төрийн том хүчин болсон түүхэн амжилт ололтойгоор ойгоо угтаж байгаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд алдаа оноо аль аль нь байсан. Ойн энэ өдрүүдэд амжилт ололтоо онцлохын зэрэгцээ алдаа оноогоо ч дүгнэн хэлэлцэхээр зорьсон нь маргааш их тэнгэрт зохион байгуулагдах АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаас харагдана.

 

Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэгчээр АН-д хэтийн урт хугацааны бодлогоос илүүтэй өнөөдөр эв эеэ хичээн сахих нь туйлын эрхэм, үгүйлэгдсэн сахилга бат болоод байгаа.

 

АН өнгөрсөн хугацаанд фракц хоорондын зөрчил тэмцлээсээ салж чадаагүй нь чин үнэн хийгээд намын ялалт, нэр хүндэд фракц хоорондын зөрчил сөргөөр нөлөөлсөөр ирсэн. МАН дотоод асуудлаа тогооноосоо халиадагүй бол АН дотоод асуудлаа дотроосоо хальж, тогоогоо түлдэг гэм биш зантай. Цаашид нэг зорилго, нэгдсэн бодлоготой байхын тулд муу зуршлыг арилгаж шаардлагатайг түмэнтээ мэдэрсэн УИХ-ын дарга З.Энхболд намын даргаар томилогдон тамгаа гардан авсны дараа “Ардчилсан нам фракцгүй байх болно” хэмээн уриа дэвшүүлэн хэдий ч одоогоор лоозон төдий байна.

 

Олон жил явж ирсэн фракц, бүлэглэлийн зөрчил намын даргын хэлсэн төдийд илааршсангүй, асуудал үүсэх төдийд бүлэглэлүүдийн амбиц сэдэрч байна. “АН фракцаас сална гэдэг үлгэр” гэж басах нэгэн ч байх шиг. Ямартай ч цаг хугацаа шаардлагатай бололтой. Тэртээх 1990-ээд он байтугай 2000 оны  жишээг ч татан дурдахаа больё. Гишүүдийнх нь өнөөдрийн үйл хөдлөлийг л харахад хоёрхон сарын дараа болох сонгуульд бэлэн үү  гэж гайхширмаар.

 

Нэг хэсэг нь жагсаал цуглаан зохион байгуулж, олон нийтэд хандан намаасаа сонгож болохгүй эрхмүүдийг нэрлэж, нөгөө хэсэг нь өөрийн намаас сонгогдсон төрийн тэргүүнээ хуйвалдааны загалмайлсан эцгээр тодруулж, цаашлаад жирийн гишүүд нь намын дарга руугаа оймс шидэж олон нийтэд сонгуулийн өмнө намынхаа рейтингийг санамсаргүй бус санаатайгаар сөргүүлж байх шиг. Энэ бүхнийг өнгөрсөн хугацаанд нам ардчилалтай байгаагийн илрэл гэдэг үгээр халхавчилдаг байсан. Харин өнөөдөр нам ардчилалтай бус ардчиллаа өөрсдөө нурааж байгааг олон нийт шүүмжлэх болсон билээ.

 

Үнэндээ АН өнөөдөр эв нэгдэл туйлаас үгүйлэгдсэн  ховор эрдэнэ болжээ. Гэхдээ эв эеийг гаднаас хайх бус дотроо ойлголцож сахидгийг цэцэрлэгийн хүүхдүүд ч мэднэ. Шинээр байгуулагдсан ХҮН-ынхан даргаа томилох асуудалд маргалдаж, гаднын хүчтэй бүлэглэл манай нам руу халдаад байна хэмээн бусад руу буруугаа чихэж олны зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргээд амжсан. Намынхаа дотоод асуудлыг шийдэж чадахгүй байж төрийг барих ч цаашаа шүү гэж олон нийт шүүмжилж байна лээ. 

 

АН төр, засгийн эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд орон сууцны 8 хувийн зээлийг санаачлан 76 мянган айлыг, ипотекийн 5 хувийн зээлийн нэгдүгээр шатыг эхлүүлж 18 мянган өрх хамруулж, 2013-2015 онд нийт 2.5 сая ам.метр орон сууц шинээр ашиглалтад оруулж, малчны зээлийн жилийн хүү 29 хувь байсныг 10 болгож бууруулсан. Мөн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож 2700 орчим км зам барьж, нийслэлд уулзвар гарцыг өргөтгөж, шинэчилсэн гээд бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлсэн нь олны нүдэнд ил. Гэхдээ эрх баригчдын хоорондын зөрчил, фракц бүлэглэлийн тэмцэл л өөрсдийн гараар бүтээснээ нурааж байгаа гэдэгтэй хэн хүнгүй санал нийлдэг.

 

УИХ-ын дарга З.Энхболдын уриалсан “Фракцгүй Ардчилсан нам” лоозон биш ажил хэрэг болох цаг тулж. АН ардчиллаа нураах уу, эвлүүлэх үү гэдгийг ирэх өдрүүдэд харуулах байх. Тэдний эв нэгдлээс ирэх сонгуулийн дүн ч хамаарах юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
би:
Зээлээ яаж төлөх вэ. Бизнec хийх боломж алгаа Ардчилсан намаа
2016-04-10
ZOCHIN:
YUHEB IIM ARDCHILALAAR YAH YM BVR MUSUN TONILJ ARILAG TSAASHAA TURIIG TSEBERLEJ UG BUZARLAAD HAYACHIHLA
2016-04-10
зочин:
Монгол хүний тулга тойрсон чавганц сэтгэхүйг өрөвдмөөр юм.Ардчилал гэхээр АН-г гэж төсөөлдөг энэ өрөвдмөөр бодлыг нь гайхаад баршгүй.Наад АН гэдэг жорлон чинь алхам дутамдаа ардчиллын үнэт зүйлсийг уландаа гишгээд байхад яаж ардчиллын төлөөлөл байх юм бэ.Ардчиллыг нураах уу гэчихжээ. Ардчилал гэдэг зүйл монгол хүн бүрийн зүрх сэтгэлд бий.Танай АН бод ардчилал биш. Тийм учраас АН гэгч жорлон унана уу, сөнөнө үү монголын ардчилалд огт хамаагүй.АН аль болох хурдан сөнөх нь манай ардчилалд тустай. Ардчиллын нэрийг бузарлах юмгүй амар биш үү.
2016-04-10
Зочин:
Баярцогт,Сайханбилэг та хоёр амеркид очингуут ундаг АНУ-д байгаа машинаа хом-дээ оруулсан уу. Офшор-т буй сая доллараа мартдаг хун мэдээлэлдээ оруулаагуйл байхдаа.
2016-04-10
Зочин:
Та АН-ын хийсэн юмыг бичижээ.Гэвч Хэдээр хийх юмыг хэдээр хийв гэдэгт унэлгээ хэрэгтэй.Жишээ нь замыг 12 оны уед хийж байсанаас 3 дахин унэтэй хийсэн боловч чанар шаардлага хангахгуй байгааг бодож узэх хэрэгтэй.
2016-04-10
иргэн:
ардчилал гэж улс орноо дампууруулж, иргэдээ ядууруулж, өвчин зовлонд бариулж, хэсэг бүлэг хүмүүс улс орныхоо эрх ашгийг хөсөр хаяж, өөрсдөө хуйвалдах, хулгайлах, авилгах авах замаар баяжижыг хэлдэг бол ийм ардчилалыг үтэр түргэн нурааж хаяхгүй бол монгол улс сүйрлээ.
2016-04-10
Zochin:
Өөрсдийн засаглаж чадхахгүйн улмаас ард түмнээ байнга ядуурал, өрөнд, төрөө хямралд оруулдаг, өөрсдөө юм үзээгүй юм шиг шунахаардаг улс төрийн нам өөртөө дүгнэлт хийх цаг ирсэн байхаа. Өшөөгөө авч, ах дүү нар,явцуу танил тал, мэдлэгггүй хүмүүсээр төрийн албыг дүүргэн, тэрийгээ цоо шинэ нэг үеийг бий болгож байна хэмээн өөрсдөө баярлаж түүнийгээ шинэчлэл гэж хэлж байгаа хүмүүс ичээсэй билээ. Та нарын хийсэн нүглийг засах гэж бас л хугацаа шаардагдах нь. Харамсалтай юм.
2016-04-10
зочин:
хэрвээ энэ байдал ардчилал мөн юм бол нураах хэрэгтэй.
2016-04-09
Gishuun:
Batuul, battulga hamar gurav zam tavisan nereer tatvariin mongiig zalgiv.....
2016-04-09
зочин:
АН гэгч гамингийн өмхий жорлон бол Ардчилал биш.Бид энэ эрлийзүүд үүрлэдэг неокоммунист арга барилтай эрүүгийнхний өмхий үүрийг сөнөөж жинхэнэ ардчилсан үзэл баримтлалтай намыг байгуулах шаардлага байна. АН бол ардчиллын ариун нэрийг гутааж л байгаа болохоос өргөөд явж байгаа юм алга. Ардчилалд хайртай хэсэг иргэд эднийг дагаад цөхрөхгүй яваад байгаа болохоос юу дагаж яваагаа анзаараад харах юм бол гутарч үхэх болно.
2016-04-09
зочин:
Энэ бүх хар нүгэлүүд нь өнгөрсөн түүхээ устгаж америкэд улс төрийн менежмент бизнесийн удирдлага хэлний курс төгссөн өөрсдөөсөө өөр хүнийг хүн гэж бодохоо байсан мөнгийг тахиж шүтсэн хүмүүсээс болж байна яаж шүү дардаг юм байгаам хүчтэний цаана хүчтэн гэж үг байдаг энэ хэдийг хуга дарах хүн гарч ирээсэй
2016-04-09
зочин:
Арван хар нүгэлтэй ардчилсан нам төгрөгийн ханш унагасан түүхий эд үнэгүйдсэн хар хайрцагны луйварчид сугалаагаар тэнэгтэгчид монголыг өрийн далайд живүүлсэн өөдгүй хүн чанаргүй новшнуудаар төрийн албыг дүүргэсэн нээрээ энэ хамгийн аймшигтай нүгэл яаж энэ бөөснөөс салнаа монгол бүх татварыг ард түмэнд тохож баячуудыг дархласан байгалиа сүйтгэж хүний амиар тоглосон одоо цөмийн хаягдлыг буцаан авах конвенцид нэгдэх тусгаар тогтнолоо алдах нүгэл хийх нь яаж зогсооноо
2016-04-09
Зочин:
Ардчиллаа нураах биш Ардчиллыг анархизм болгож байгаа ардчилсан намын луйварчид, бусад намын луйварчдыг нураая
2016-04-08
зочин:
АН тарж фракцууд нь өмнө нь ямар нам байснаараа асуудлаа шийдэх цаг нь болжээ. өрөм дотроосоо өтдөг шиг АН дотроосоо ялзарч үгүй болох дээрээ тулжээ гэж дүгнэхээр бна. Энэ сонгуулиар АН-ыг бүр мөсөн арчиж цаазын тавцанд аваачих нь ард бидний туйлын зорилго гэдгийг анхаарах хэрэгтэй.
2016-04-08
Зочин:
Ардчилла нь хүний хамгийн чухал чанар болох эх орноо хайрлах сэтгэлийг устгадаг технологи юм .
2016-04-08
Зочин:
Ардчилал гэдэг нь хүнийг араатан амьтан болгодог сайтар бодож боловсруулсан технологи юм . Хүмүүс өдрөөс өдөрт костюм пиджак өмссөн, занга зүүсэн араатан амьтны дүр төрхтэй болж байгаа нь үүний тод баталгаа юм.
2016-04-08
Зочин:
Ардчилал гэдэг нь улс гүнийг дотроос нь хагалан бутаргах тухай сайтар бодож боловсруулсан технологи юм.
2016-04-08
Зочин:
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
2016-04-08
Зочин:
Иргэний сэтгэлийг олвоос улс гүрнийг олмуй, иргэний сэтгэлийг алдваас улс гүрнийг алдмуй. Тиймийн учир эрдэмт хүмүүн эн түрүүнд эрхэм суртахуйг хичээмүй. Эрхэм суртахуй буй ахул иргэн хүмүүн буй, иргэн хүмүүн буй ахул эх газар буй, эх газар буй ахул эд баялаг буй, эд баялаг буй ахул эдэлж хэрэглэх нь буй. Эрхэм суртахуй болвоос эх язгуур нь буюу. Эд баялаг болвоос эцэс адаг нь буюу. Эх язгуурыг хөнгөнд үзэж гадгаш, эцэс адгийг хүндэд үзэж дотогш болговоос эх адаг нь урваж, олон иргэн эд агуурсын тулд эзэрхэн тэмцэлдэхүйд хүргэмүй. Тиймийн учир эд агуурсыг хурааваас иргэн олон бутармуй, эд агуурсыг хувааваас иргэн олон хуралдмуй. Күнз
2016-04-08
Зочин:
УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.
2016-04-08
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой. АН-аар цаашид удирдуулвал Монгол орон тусгаар тогтнолоо алдана. АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох хэрэгтэй.
2016-04-08
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2016-04-08
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2016-04-08
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2016-04-08
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Августо Пиночет
2016-04-08
Зочин:
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. Платон
2016-04-08
Зочин:
Ардчиллыг сайн гэж дэлхийн ямар ч гүн ухаантан хэлээгүй, ямарч шашины нэрт зүтгэлтэн хэлээгүй, ямар ч улс төрийн зүтгэлтэн хэлээгүй, ардчиллыг сайн гэж зөвхөн социалист нийгмийг нураах, ядуу буурай орны байгалийн баялагийг дээрэмдэж вахыг санаархагчдын гаргасан үлгэр юм.
2016-04-08
Зочин:
Ардчилал гэдэг нь социалист нийгмийг нураах, ядуу буурай орнуудын байгалийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкийн зохиосон үлгэр шүү дээ. Дэлхийн ямарч Нобелийн шагналтан ардчиллыг магтан дуулаагүй шүү дээ.
2016-04-08
Зочин:
Эргэлзэх хэрэггүй шууд нураах хэрэгтэй.
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлжүүлэгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ, хоосон лоозонгоо аваад зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлжүүлэгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ, хоосон лоозонгоо аваад зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлжүүлэгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ, хоосон лоозонгоо аваад зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлчигдөгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ, хоосон лоозонгоо аваад зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлчигдөгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ, хоосон лоозонгоо аваад зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлчигдөгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ, хоосон лоозонгоо аваад зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
Ардчилал гэж энэ дэлхий дээр хэзээ ч байгаагүй!!!!!!!!!!!!!! мөлжигч мөлчигдөгч л гэж байсан. харин коммунизм бол арай өөр. ардчилал гэсэн нэртэй хоосон толгойтнуудаа хоосон мөрөөдөлтэйгээ зайлцгаа!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-04-08
Зочин:
nuraa nuraa
2016-04-08
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-08
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-08
зочин:
АН-ын нүүрсний гаруудын тулаанд Алтанхуяг урагшаа
2016-04-08
Зочин:
ЭЛБЭГДОРЖ АН-ыг үнхээр муухай харагдуулж байнаа АН--намаас хөөх хэрэгтэй Жлбэгээ зайлаад өгөө
2016-04-08
nam bus:
МОНГОЛ АРДЫН АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БОЛСОН ДЭЭР ДЭЭ МАНАН НЭГД ХАХАХАХА
2016-04-08
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ДЭМЖИНЭ:
АРДЧИЛАЛЫН АМИН СҮНС БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ МӨН. ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ ӨӨРИЙНХӨӨ ЖАНЖИН ШУГМААР ЯВААРАЙ ЗӨВ ШҮҮ.
2016-04-08
АН одоо монголд хэрэггүй:
Дүр эсгэсэн ардчилал бол байгаа. Жинхэнэ ардчиллыг анхнаасаа бий болгож чадаагүй.
2016-04-08
zochin:
C.Bayr bol MAN - gishyyn, - Gedeg nertei , Ardchilsan Namiin , Neleen Tom Tagnuul Baisan ! C.Bayr bol Zever AN -Namiin Hyn !
2016-04-08
ганаа:
Угаасаа ардчилалтай байгаа гэж үү. Бүх Шүүх засаг, ТV, ном сонин нам, түүнд үйлчилдэг олигархынх ... Тэгэхээр юуг хамгаалах юм бэ, та нарыг эрх мэдлийг үү? 26 жилийн өмнө намын засаглал, тусгай хангамжийг байхгүй болгоно гэж гарч ирснийг санаж байна.
2016-04-08
zochin:
Ene Buh Yum Bol Ch.Saihanbileg , Elbegee , Ene Hoeroos Yydeltei ! Zasagiin Gazariin Gol hoer , Said n Elbegeegiin - Hyn Baidag Tiim Uchraas Elbgee giin , Zasagiin Gazar gehed bolno ! C.Bayrzogt , Ch.Saihanbileg , Ene Hoer Teneg Elbegee - , geed Yavsnaas bol iim Baidald Orson ! C.Bayr , Elbegee - Ch.Saihanbileg , C.Bayrzogt - Ene Hed iim Baidald Oruulsan !
2016-04-08
зочин:
АН тарсан нь дээр болжээ. Ёстой хэрэггүй НАМ юм байна
2016-04-08
Зочин:
ИЙМ АРДЧИЛАЛ ГЭЖ ЮУ БАЙСИЙН. ЛУЙВАРЧДЫН НИЙГЭМ Л ГЭЖ ИЙМ ВМ БЙАДАГ БАЙХ. ТАРАА ТАРАА
2016-04-08
Зочин:
АН тараа таниулсаан одоо Улс төрөөс зайлах цаг болжээ. АН-аас нэр дэвшсэн бурхан чбайсан ард түмэн санаа өгөхгүй.
2016-04-08