Хэт даврагчид үйлдвэрийн ажилчдыг барьцаалжээ
2016-04-08

 

Иракийн хэт даврагч "Халифын вант улс" бүлэглэлийн дайчид өчигдөр 20.00 цагийн орчимд Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох цементийн үйлдвэрийн ажилчдыг барьцаалсан талаар "CNN" агентлаг мэдээллээ. 

 

Хэт даврагчид үйлдвэрийн 120 гаруй ажилчныг найман автобусанд хуваан суулгаж, өөрсдийн хяналтад байгаа бүс нутаг руу авч явжээ. 

 

Сирийн Хүний эрхийн байгууллага "Үйлдвэрт 150-180 гаруй ажилчин ажиллаж байсан" гэсэн байна. Дамаск хотоос зүүн хойд зүгт 48 км зайтай орших аль-Дхмейр дахь үйлдвэрт 300 гаруй хүн ажилладаг гэнэ.

 

Сирийн Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулан Оросоос тусламж хүссэн талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yarshigtai hargis hertsgii hunentseruud bas bhiima.
2016-04-08