Сайдыг “би чадна”-аар томилдог болсон
2016-04-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.  Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэ хуулийн төсөлд  Ерөнхий сайд болон Хуульзүй, Гадаад хэргийн, Сангийн сайд УИХ-аас сонгогдож болно. Бусдыг нь “дан дээл”-тэй  байлгахаар тусгасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Сонгууль бол хулгайчдаасаа, авлигачдаасаа салах боломж. Сонгогчид энэ боломжийг бүрэн эдлээсэй билээ. Манай хоёр том нам “давхар дээл”-тэй Засгийн газрыг Үндсэн хуульд  өөрчлөлт оруулж бий болгосон. Давхар дээлтэй мөртлөө ажлаа сайн хийдэг, давхар дээлгүй хэрнээ ажлаа муу хийдэг хүн байдаг юм байна. Мэргэжлийн хүнийг, наад зах нь гадаад дотоод нөхөргүй хүнийг, наад зах нь мэргэжлээрээ 10 жилийн ажилласан хүнийг сайдаар томилох ёстой. Энэ боломжийг Ерөнхийлөгч бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Сонгуулийн жилийн өмнө оруулж ирж байгаа энэ хуулийн төслийг би дэмжихгүй байна. Дөрвөн сайдыг УИХ-аас томилж, бусдыг нь гаднаас томилохоор ярьжээ. Үүнийг би одоо УИХ-д өрсөлдөхгүй, ирээдүйд сайд болно гэж хандив өргөсөн хүмүүс сайд болох нь гэж ойлгож байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. 1990 оноос өмнө чиг үүргийн яамдад ямар яам байсан бэ. Бид 9 яамтай байхаар заагаад өгч болохгүй юу. Тодорхой Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүн хийж болно гэдгийн цаана аль ч Засгийн газарт хөндөшгүй байх ёстой яамдаа ялгаж өгөх концевци багтжээ гэж харж байна.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Би энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хэн нь юу хийгээд байгаа нь өнөөдөр мэдэгдэхээ байсан. Ипотекийн зээл ярихаар УИХ-ын даргын зөвлөх нь, УИХ-ын дарга нь яриад байдаг. Гэтэл БХБ-ын сайд гэдэг хүн нь чимээгүй байдаг. Би зарим хүмүүсийн хэлж байгаа мэргэжлийн бус сайд гэдэгтэй санал нэг байгаа. Ийм учраас УИХ-аас сайд болдог хүний тоо цөөн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол баахан бизнесмэнүүд Засгийн газрын гишүүн болох гээд дайрдаг. Өөрөө сайд болохоороо бусад бизнесмэнүүдийн ажлыг хаадаг.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

-УИХ-ын сонгуулийн өмнө энэ хууль орж ирж байгааг нь дэмжиж байгаа. Гэхдээ нөгөө талд бид тооны хувьд цөөрүүлэх гэж үзэж байна. Чанарын асуудлыг шийдэж чадахгүй юм байна лээ. Энэ хууль унасны дараа би 30 гаруй орны Үндсэн хуульд судалгаа хийж үзсэн. Парламентын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажилладаг жишиг байна. Харин манайд чанарын гажуудал байна. Парламент Засгийн газрын гишүүдийг нэг бүрчлэн томилогдог жишиг байхгүй байна. Нэг хүнд үүрүүлдэг хариуцлагыг 76 хүнд хариуцуулсан байна. Гэтэл бид сайд томилдог эрх мэдлийг авчихаад байна. Ерөнхий сайдын эрх мэдлийг хувааж авчихаад байна. Засаглалаа засахгүй бол эдийн засаг өөдлөхгүй гэдгийг мэдсээр байна хоёр нүүр гаргаж байгаа гишүүдийг гайхаж байгаа юм. Өөрийнхөө фракцын хүнийг сайдаар томилчихоод УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцож чадах уу. Ерөнхий сайдын эрх мэдлийг 76 гишүүн хувааж аваад байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Би энэ хуулийг батлагдана гэдэгт итгэл муутай байгаа. Цөхрөнгөө барсан хүн би. Олон хүнд сайдын суудал ойрхон харагдаад байна. УИХ-ын гишүүн болж байж сайд болох зам нээгддэг юм байна гэж ойлгосон хүмүүс байгаа.  Эрх ашигтай зөрчилдөөд байна, тэрийг сайд болгохгүй бол болохгүй байна гээд элдэв шалтаг шалтгаан тоочоод байдаг. Үндсэн  хуулийн 7өөрчлөлт хийлээ, уучлал гуй гэж хүмүүс хэлсэн. Би уучлал гуйсан. Гэхдээ 7 өөрчлөлтийг сайшаадаг хүн байдаг.  Энэ хуулийг батлагдсаны дараа л итгэе.  Сонгууль дөхсөн сайдын суудал ойр харагдаад байна. Сайдыг “би чадна”-аар сонгодог болсон. Үүн дээр зөв хүн томилох хэрэгтэй.

 

Ийнхүү санал хураалт явуулахад Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
elvegdorj bish lundeejantsan guai shig eruhiilugchtei baisan bol mgl uls arai deer baih baisan baihdaa
2016-04-09
ккккк....:
Сайхан хэллээ. Би чадна...
2016-04-08
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-04-08