“Давхар дээл”-ийг тайлах төслийг хэлэлцэхийг дэмжив
2016-04-08

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь  Засгийн газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.  Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан энэ хуульд Ерөнхий сайд болон Хуульзүй, Гадаад хэргийн, Сангийн сайд нарыг УИХ-аас томилж болохоор заасан. Бусдыг нь “дан дээл”-тэй байлгахаар төсөлд тусгажээ.  Гишүүд энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ийнхүү чуулганы хуралдаан завсарлалаа.

 

Үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож,  агаарын бохирдлыг бууруулсан арга хэмжээний талаар гишүүн С.Оюун нарын асуулгад хариулна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин