Авто, мото клубын залуус нэгджээ
2016-04-08

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Замын цагдаагийн газраас жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргиилэх өдөр” болгон зарласан. Эл өдрийг гурав дахь удаагаа “Замын аюулгүй байдлын үндэсний төв”, “Нийслэлийн эрүүл мэндийн төв”-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үйл ажиллагааны цуваанд  “Land cruiser” авто клуб, “One Life” мото клубын залуус нэгдэж буй юм.

 

Замын цагдаагийн газар, авто болон мото клубын залуу нэгдэн  ЕБС-ийн орчмоор сэрэмжлүүлэг бүхий цувааг явуулж байна. Цуваанд оролцож буй залуус иргэдэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх арга замыг таниулах зорилгоор  уриа лоозон барьжээ.  Тус цуваа Нийслэлийн замын цагдаагийн газраас “Драгон” хүртэл явах аж.

 

Зам тээврийн хүүхэд өртсөн нийт ослын хамгийн их буюу 65.7 хувь нь явганаар зам гарах үе эзэлсэн байна. Харин 31.8 хувь нь автомашинд зорчиж явахдаа, 2.5 хувь нь дугуйтай явах үедээ зам тээврийн осолд өртжээ. Зам тээврийн ослын 90 гаруй хувь нь сургуулиасаа гэр рүүгээ, гэрээсээ сургууль руугаа явах замдаа өртсөн байна.

 

 

 

Д/д

 

Бүртгэгдсэн осол

 

Гэмтэл бэртэл авсан хүүхэд

 

Нас барсан хүүхэд

 

Хүнд, хүндэвтэр гэмтэл авсан хүүхэд

1

617

656

28

131

2

962

935

40

162

3

959

970

43

183

4

1218

1231

37

197

5

1195

1164

48

233

6

1112

1089

54

225

Нийт

6063

6045

250

1131

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин