Дрю Берримор нөхрөөсөө салжээ
2016-04-08

“Чарлигийн сахиусан тэнгэрүүд”, “Анхны тавин болзоо” киноны од жүжигчин Дрю Берримор нөхрөөсөө албан ёсоор салсан тухай “Us Weekly” сэтгүүл мэдээллээ. Жүжигчин бүсгүй 2012 онд бизнесмэн, “Chanel” брэндийн хувь эзэмшигч Уилл Копелмэн гэгчтэй Лос Анжелес хотноо хуримласан юм. Хос хуримаа зургаан сая ам.доллароор хийсэн билээ. Тэд Дани гэх гурван настай охинтой юм.  

 

Өнгөрсөн оны зургаадугаар сард хуримын гурван жилийн ойгоо тэмдэглэсэн хос ийнхүү салцгаалаа. Хосын салсан шалтгаан тодорхойгүй байгаа ч жүжигчин “Бид нэг нэгнийхээ хүсэл сонирхлыг хүндэтгэсэн” гэж тайлбарлажээ.

 

Берримор ийнхүү гурав дахь нөхрөөсөө салж байна. Тэрбээр 1999 онд 19 настайдаа Жереми Томас гэгчтэй гэрлэсэн бол 2001 онд инээдмийн жүжигчин Том Грентэй гэрлэж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Eoooo:
1 salval 7 saldiimoo.unen hetsuu.gashuun unen
2016-04-08