“Өртөө” нээлтээ хийлээ
2016-04-09

Дуудлага”, “Учрал” зэрэг кино бүтээлийг олон нийтийн хүртээл болгоод буй найруулагч Б.Чингүүний хайр дурлалын сэдэвт “Өртөө” уран сайхны кино өчигдөр нээлтээ хийлээ.

 

Тус кинонд залуусын хайр дурлал, тэдэнд тохиолдох олон үйл явдлыг хөндөх ч тэр бүх үйл явдлыг бүхэлд нь өөр цаг үед, өөр нөхцөлд цаг хугацаагаар аялуулах мэт уран дүрслэлээр харуулах аж. Киноны  зохиолыг найруулагч Б.Чингүүн гаргаж, зохиолч Э.Нямдулам, Д.Бямбацогт нар хамтран бичжээ. Туслах найруулагчаар жүжигчин МУСТА Д.Бямбацогт ажиллаж байгаа аж. Харин киноны гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, “SBN” телевизийн хөтлөгч, жүжигчин Б.Батзаяа, жүжигчин Б.Хулан нар тоглосон байна.

 

Найруулагч Б.Чингүүн “Миний хувьд өвөрмөц, шинэлэг байлгах үүднээс 19 дүгээр зууны үеийн цаг хугацааг сонгон авч энэхүү бүтээлийг хийлээ.  Бүтээлээрээ дамжулан өөрийнхөө түвшнийг ахиулах, сорих, Монголын кино урлагт шинэ хийц, өнгийг бий болгохыг зорьсон” хэмээв. Киноны гол санааны хувьд галт тэрэг нь цаг хугацаа. Цаг хугацаатай хувь тавилантай уралддаг бөгөөд өртөө болгон дээрээс гайхамшигт түүхийг тээдэг.  Тиймээс амьдралын өртөө бүрт гайхамшигт учрал тохиож болох талаар өвөрмөц санааг шигтсэн” хэмээв.

 

“Өртөө” уран сайхны кино театруудаар гарч эхэлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин