Ерөнхий сайд өрийн талаар мэдээлэл хийнэ
2016-04-09

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 15 буюу ирэх баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ээлжит мэдээллээ хийнэ. Тэрбээр энэ удаа Монгол Улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулах юм байна. 

 

Ерөнхий сайдын мэдээлэлд Монгол Улсын нийт гадаад өр  2015 оны эцсийн байдлаар 21.6 тэрбум ам.доллар байгааг дурджээ. Үүний 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газар болон Хөгжлийн банк гадаад өр эзэлж байна. Энэ нь ДНБ-ий 52.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хуулийн хүрээнд байгааг Засгийн газрын тэргүүний мэдээлэлд дурджээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-11
Зочин:
2 тоол байна хэлэх шоудах юм олдохгуй 2 тоог дахин дахин хэлээдл бай
2016-04-09
Зочин:
Ард тумнээ тэнэг гэж бодоод байгаа юмуудаа энэ хэдэн тоог дахин дахин хэлээл байх юм
2016-04-09