Полын охин 10 саятай болжээ

img

“Галзуу хурд” киноны од Пол Уолкерын охин 17 настай Медов эцгийг нь үхэлд хүргэсэн ослын үеэр жолооны ард сууж явсан найз Рожер Родасын хөрөнгөөс 10.1 сая ам.долларыг авахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Охины өмгөөлөгч хэлэхдээ “Жүжигчний үхэлд буруутай нь нотлогдсон Рожер Родасын үл хөдлөх хөрөнгөөс 10.1 сая ам.доллар өгнө” гэж  гэсэн байна.  Уг саналыг Рожер Родасын гэр бүл хүлээн авчээ.

 

“Галзуу хурд” киноны жүжигчин Пол Уокер 2013 оны арваннэгдүгээр сард Калифорнийн Санта Кларита хотод найзтайгаа авто машины осолд орж нас баржээ.

 

Ослын дараа охин тэдний сууж явсан Форше машины хурдны систем догогдол үүссэн хэмээн мэдэгдэж, тус компанийг шүүхэд өгсөн юм. Шүүхээс Форше машин жүжигчний үхэлд буруугүй болохыг тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ