Сүмд гал гарч 84 хүн амиа алдав
2016-04-10

Энэтхэгийг баруун хэсэгт байрлах Кераалт мужийн Коллам хотноо байрлах сүмд гал гарсны улмаас 84 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гал орон нутгийн цагаар шөнийн 3.30 цагт гарсан байна. Галыг унтраахаар 500 гаруй аврагч ажиллаж байна.

 

Гал сүмийн үүдний хэсгээс гарч зэргэлдээх байшин руу дамжин, их хэмжээний хохирол учруулжээ. Сүмтэй ойролцоо амьдардаг 100 гаруй хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Галын шалтгааныг шашны үйл хэрэгтэй холбоотой гэв. Учир нь сүмийнхэн нэгэн шашны ёслолын үеэр гэрэл цацруулагч ашиглажээ.

 

Ерөнхий сайд Нарендра Моди твиттертээ “Үнэхээр харамсалтай зүйл боллоо” гэж жиргэж, Коллам хотын захирагчид галыг яаралтай унтраахыг үүрэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин