Эрх ашгийн төлөөх Эв нэгдэл
2016-04-11

Өнгөрсөн  бямба гарагт Их тэнгэр цогцолборт болсон УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан улс төр сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Эв нэгдэл уриатай “Их тэнгэр”-ээс гарах шийдвэрийг ажиглагчид сонирхож чих тавьсаар өнжлөө. Хаалттай хуралдаанаар АН-ынхан тогоон дотроо асуудлаа нээлттэй хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа “2016.4.9-ний өдөр АН-ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй. Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ” хэмээн цахим хуудсандаа жиргэн, цагаан мэдээ хөрвүүлжээ.

 

Нэгэнтээ цаг, хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа сонгуулийн мөрийн хөтөлбөрт бүлгийн гишүүд саналаа хуваалцан, нэгдсэн байр суурьт хүрч чадах нь тодорхой. Цаашлаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах эсэх нь олонхи ямар саналтай байснаар шийдэгдэнэ. Харин АН-д үгүйлэгдсэн,  шийдэлд хүрэх хамгийн том асуудал нь эв эеийг эрхэмлэх. Хэн нэг нөхөр намын удирдлагуудынхаа эсрэг мэдэгдэл хийхэд “намын гишүүд эрх чөлөөтэй, нээлттэй саналаа хэлж, нам ардчилалтай” байгаагийн илрэл хэмээн тайлбарладаг байсныг хүлээн зөвшөөрдөг цаг байсан.

 

Харин өнөөдөр тэртээх 1990-ээд он биш. Нийгэм хөгжихийн хэрээр олон нийтийн сэтгэлгээ ч өөрчлөгдсөн. Иргэд "би эрх чөлөөтэй хүн, ардчилсан орны хүн" гэж цээжээ дэлдэхээ больчихсон.  Энэ хэрээр “нэг хэсэг нь намынхаа эсрэг жагсаал зохион байгуулж, олон нийтэд хандан намаасаа сонгож болохгүй эрхмүүдийг цохолж, нөгөө нэг нь өөрийн намаас сонгогдсон төрийн тэргүүнээ хуйвалдааны загалмайлсан эцгээр цоллож, жирийн гишүүн нь намын дарга руугаа оймс шидэхийг ардчиллын үзэгдэл гэж хүлээж авахаа больчихсон. Эрхээ эдлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцэн тэмцэхийн зааг ялгааг олон нийтийн хэдийнэ мэдэрчихсэн байгаа. Тиймээс л эрх баригч хүчинд өнгөрсөн дөрвөн жилд өрнөсөн хагарал хуваагдал үүсэн байгуулагдсан 20 гаруй жилийн хугацаанд үргэлжилсэн тэмцэл болон “наалдлаа”. Уг нь тус намын дарга З.Энхболд “Фракцгүй АН” уриа дэвшүүлээд өнөөдрийн байдлаар хэрэгжсэн зүйлгүй, хэмлэлдсэн гишүүд оймсоо шидээд зогсч байна.

 

 

Аль ч намаас сонгуулийн өмнөх хоёр сарын хугацаа гэдэг эв нэгдлийг шаарддаг. Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаан “Эв нэгдэл” уриан дор явагдсан. Харин энэ хуралдаанаар нам дахь фракцын удирдлагууд эвлэлдэж чадсан уу. Спорт, их наадам олон нийтийг эв нэгдэлд уриалдаг шиг сонгууль улс төрийн намуудыг хэсэг хугацаанд ч болов эвлэрүүлдэг. Тэд эрх ашгийн төлөө эв найрамдлын гар барилцахаас өөр гарцгүй.

 

Зургаан цаг орчим үргэлжилсэн АН-ын бүлгийн хуралдааны уур амьсгал ширүүхэн эхэлсэн буулт нь хэр байсныг тааварлахад бэрх. Гэхдээ тодорхой хэмжээний асуудлаар фракцууд тохиролцоонд хүрсэн бололтой.  Ямартай ч АН-ын экс дарга Н.Алтанхуяг намын удирдлагуудтайгаа гар барилцан эвлэрч, “Фракцгүй АН-ын төлөө” эвлэлдсэн сураг дуулна. Харин “Тавантолгой”-н асуудал хэвээр үлдсэн сурагтай. Тиймээс Х.Баттулга гишүүн удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрсэн эсэх талаар ямар нэг бор шувуу ниссэнгүй. Гэхдээ сөргөөлцөлдсөн гишүүд  тодорхой хугацаанд тохиролцооны зарчмаар намаа магтдаггүй юм гэхэд сөрөг үйлдэл гаргахгүй байх шийдэлд хүрсэн байх.

 

“Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж үгүй” гэх алдарт үгийг цаг үеийн шаардлагаар өнөөдөр аль ч улс төрийн хүчин ид хэрэгжүүлж байна даа.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бат инженер гэдэг хүн АН-ыг яг зөв хэллээ дээ
2016-04-15
Зочин:
АНусны ЗОВЛОН НЬ ОЛОН ФРАКЦДАА БИШ ОЛОН ШУНАЛЫН ТУЛАМНУУДТАЙ УЧРААС НЭГДЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
2016-04-12
Зочин:
Ч.Сайханбилэг Бид хамгийн ардчилсан малтай
2016-04-12
e:
хөгийн новшнууд зайл
2016-04-12
e:
хөгийн новшнууд зайл
2016-04-12
монгол:
3 тирорист байндаа хархаар айдас хүрхиймаа болз өгвөл ийм хүмүүсийн зургыг тавихгүй байвал зүгээрсэн хүүхэд хүртэл айхиймаа
2016-04-11
shaazgai:
uls orniig ediin zasgiin bolood huuli erh zuin medleg bolovsroltoi hun udirdana uu gehees bish uran iltgegch sain yaridag ni udirdahad uchir dutagdaltai mash alsiin haraatai zuv bodlogo yavuuldag hun baival ter nam zam hend hamaatai yum be
2016-04-11
тэр:
ямар юм болоод дэмжиж байгаа болдоо
2016-04-11
Зочин:
Elbegdorj durgui buh shig medegdel hiichiheed tegeed Ardchilal gej dongodoj bgaa bhda.Uul n ard tumen hen yum hiij,hen n haalga haagaad suuj bgaag neg muu oilgood bgaa yum shde,,tegtel neg l ih eh oronch tsarailaad negiihee bugsiig n uhaad, Bugs doloodog ,bugs uhdag 2 namiinhan gej neg iimerhuu
2016-04-11
baysaa:
Lalarin namdaa zasaglachach chadahgui dandaa ulsaa dampuuruulna yum uzeegui yum uheh gej baigaa uim shg idej uuna lalaruud
2016-04-11
Зочин:
ӨЛЗИЙБҮРЭНТУЯА ГУАЙ ХУДЛАА ШААГААД Л
2016-04-11
Зочин:
ӨЛЗИЙБҮРЭНТУЯА ГУАЙ ХУДЛАА ШААГААД Л
2016-04-11
үнэн:
хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Шүүх, прокурорыг гүйцэтгэх эрх мэдэлд төвлөрүүлж өөрсдийн идэж уусныг арилгах гэсэн явуургүй арга та нарын аргыг ганц үгээр хэлье Их санасан газар ёс хоног хоолгүй гэгчийн үлгэр бүү давар савраа тат, та нарыг хууль шүүж чаддагүй юм аа гэхэд Бурхан хэзээч өршөөхгүй...
2016-04-11
Zochin:
Энэ АН хариуцлагатайгаар өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль ёсны бүрэн эрхээ аваагүй мөртлөө бүдүйлэг байдлаар аашлан, өшөө авч байгаа мэтээр ах дүү, цүнх зөөгдөгч, танил талаараа төрийн албыг бузардуулсан. Үр дүн нь шууд харагдсан. Эдийн засгаа аваад үз, хий үзэгдэл коммунизмтэй тэмцсэн, хөөрөг, зураг цуглуулсан дарга нар нь хор найруулдаг, хүмүүсийг өөрсдийн шүүмжилдэг ажиллагаараар үзэмжээрээ хэлмэгдүүлдэг, шоронд хийж түүнийгээ шудрага ёс гэж тунхаглалдаг дэглэмийг бий болголоо. 4 жилд 10 жилийн ажлыг бид хийнэ гэж хэн нэгэн нь хэлсэн дээ. 20 жилээр хоцорлоо. Одоо бид хийсэн гайгийг чинь залруулах гэж дахиад 10 жил хэрэгтэй болох нь. Энэ бол гэмт хэрэг, хэн нь ч хариуцлага хүлээхгүй нь. Алдсан 4 жил.
2016-04-11
Зочин:
tenegvvdee xoer sariin daraa yu bolox boloo,songuulid garchixana gej bodood bga yum bxdaa aytaixan jvjiglej bnshvv,ineej bgad baasiig shaxaa Altanxuygaa
2016-04-11
зочин:
тэнэгүүдийн цугларал
2016-04-11
Зочин:
уг нь тулгын 3 чулуу шиг сайхан байна аа бид гэж гарч ирсэн дээ
2016-04-11
Зочин:
Songuuli eheleh gej bna. 4 jil evtei yavj chadaagyigee, bie bienee hemlej yavsanaa uhaarsan gedgiig chin itgehgyi bnaa ERUNHIILUGCHEE
2016-04-11
зочин:
Мэдээлэл үнэн мэдээлэл хэрэгтэй байна. Битгий духлаа ярьцгаагаад байгаарай.
2016-04-11
Мгл:
Улс орны эдиин засагииг унагаж, ард тумниихээ идэх талхыг хулгайлдаг хумуустэйгээ эвлэрч гар баривал намаараа унана шуу. Тэднииг тороос хоож , хуулиин гарт огохгуй, тал засаад бялдуучлаад, хамтарч хор найруулаад байдгаа зогсоогоорой. Хулгайлсан монгииг , хохиролыг нь барагдуулж , духанд нь хулгайч гэсэн шивээс дарж шоронд хиигээрэй. Сонгогчид та нараас уунииг л хулээж цохорч байгаа шуу ,тэрнээс та нарт хайртайдаа, панаалдуулчихсандаа биш
2016-04-11
зочин:
эд нар чинь тэгээд улс орныг дөрвөн жил үг хэлээ ололцоогүй удтрдсан юм уу.
2016-04-11
Zochin:
АН нэгэнт цугларсных бодит дүгнэлтэй хийгээч ээ. Дандаа улс, ард түмнээ өрөнд , төрөө хямралд оруулдаг, коммунизмтэй тэмцдэх нь модноос гарчихсан байхад удирдлага нь ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд зууралддагай болиоч ээ. Та нар Нэльсон Мандела биш, Андрей Сахаров биш гэдэгээ харууллаа шүү дээ. Явцуу ашиг сонирхолтой, ард түмний хөгжлөө боддоггүй жоохон хүмүүс.
2016-04-11
Ev negdel:
Za boljdee. Evt shaazgai buga baridagdaa. Ulam batalgaatai urt udaan bailgaarai. Bidnii urduur har muur guisench bitgii too.
2016-04-11
Зочин:
Эбэ г дэмжиж байна. Бусад нь худлаа гарууд ш дээ.
2016-04-11
jika:
baasnuud shuu de. uchigdur yamar bsn bilee... uls ornii baidal yamar b.a... ahui amidral yamar b a... 12ond yu gj hutsaj blaa daa muu baasnuud
2016-04-11
Зочин:
komynizmaa zarim n sanagalzaad huviin omchgui bolno gej aih yum
2016-04-11
Зочин:
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ БУРУУТАЙН ӨМНӨ БУУЖ өгөж БОЛОХГҮЙ ШҮҮ.
2016-04-11
тэр:
ямар юм болоод дэмжиж байгаа болдоо
irgen:
Unenhyy chin zorig l medne dee
2016-04-11
An nam:
Turiin tomchyyd songyyli dyystal evlerch mongoliig mini xyvaaj idexiig l xvsch bgaa ene xvsel muruudul n ene xvmvvsiig negtgej bgaa shvv dee ta nart itgel aldraad l bna shvvvvvvvv
2016-04-11
Зочин:
АН нэгэнт цугларсных бодит дүгнэлтээ хийгээч. Улс орон, ард түмнээ дандаа өрөнд, хямралд оруулдаг удирдлага чинь мөнхийн гэж өөрсдийгөө үзсэн хэдхэн хүмүүсийн амбици гэдэгээ ухаараач. Байхгүй коммунист дайсантай тэмцэлдэх нь хөөрөг, зураг цуглуулдаг хүмүүст л ашигтай байх. Учир нь ард түмнээ сүйрэлд хүргэсэнээ булзааруулах гэсэн орлдлого юм.
2016-04-11
Зочин:
АН нэгэнт цугларсных бодит дүгнэлтэй хийгээч ээ. Дандаа улс, ард түмнээ өрөнд , төрөө хямралд оруулдаг, коммунизмтэй тэмцдэх нь модноос гарчихсан байхад удирдлага нь ямар ч үнээр хамаагүй эрх мэдэлд зууралддагай болиоч ээ. Та нар Нэльсон Мандела биш, Андрей Сахаров биш гэдэгээ харууллаа шүү дээ. Явцуу ашиг сонирхолтой, ард түмний хөгжлөө боддоггүй жоохон хүмүүс.
2016-04-11