Христийн шашинтнуудыг цаазалжээ
2016-04-11

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Сирийн Аль Каритайн хотноо алан хядах ажиллагаа зохион байгуулжээ. Хэт даврагчид тус хотноо байрлах христийн сүмүүдийг шатаахаас гадна христийн шашинтнуудыг олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд христийн шашинтай 21 иргэнийг цаазалсан байна. Амиа алдагсдын гурван нь эмэгтэй байжээ.

 

Хэт даврагчид уг хотыг өнгөрсөн 2014 оны наймдугаар сард эзлэн авсан бөгөөд энэ хугацаанд 300 гаруй христэд итгэгчийг цаазалж, 100 гаруй сүмийг галдан шатаасан байна.

 

Ватиканы тэргүүн Францис хэт даврагчид христийн шашинтнуудыг гол байгаа болгож, хороож буй явдалд дургүйцлээ илэрхийлжээ. Тэрбээр “Шашин шүтэх нь нээлттэй. Та бүхэн шашин шүтэх эрхийг нээлттэй болгооч” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Hhhh:
Papblamtan guai eh uusver ni usa yum shtee ta uhaantai uchir medej l b.gaa
2016-04-11
Зочин:
Ene Delhi n Muuhai aluurchid
2016-04-11