Элсэн чихрийн хор хөнөөл
2016-04-11

Канадын “www.remedist.net” сайт элсэн чихрийн хор хөнөөлийг талаар нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

АНУ-ын Зүрх судлалын холбооноос мэдээлснээр “өдөрт 10 дээшгүй халбага элсэн чихэр хэрэглэдэг хүн зүрхний шигдээсээр өвчлөх магадлалтай”  гэжээ. Мөн элсэн чихэр байнга хэрэглэх нь зүрхийг гэмтээж, өвчлүүлдэг.

 

Зөвлөгөө №2

 

 

Элсэн чихэр хэрэглэдэг хүмүүс илүүдэл жинтэй байдаг. Элсэн чихэр хэвлий хэсгийг таргалуулдаг юм.

 

Зөвлөгөө №3

 

 

Гурил, гурилан бүтээгдэхүүнд их хэмжээний чихэр агуулагддаг юм. Элсэн чихэр ихээр агуулагдсан хүнс хэрэглэх нь биеийн эрүүл мэндэд хортой бөгөөд ходооны шарх үүсгэдэг байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Элсэн чихэр хавдар болон чихрийн шижин өвчнийг үүсгэдэг байна.

 

Зөвлөгөө №5

 

 

Элсэн чихэр болон элсэн чихэр ихээр агуулагдсан хүнс хэрэглэдэг 600 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10 хувь нь генийн өөрчлөлттэй болохыг тогтоосон байна. Тэд их идэх, зан аашийн хувьд тогтворгүй болохыг тогтоожээ.

 

Зөвлөгөө №6

 

 

Элсэн чихрийн хэрэглээ, архины хэрэглээтэй яг төстэй болохыг тогтоожээ. Архи болон элсэн чихэр элгийг гэмтээдэг байна.

 

Зөвлөгөө №7

 

 

Элсэн чихэр ихээр агуулагдсан гаазтай ундаа зэргийг өдөр тутам хэрэглэдэг 100 оюутан болон эрүүл хүнс хэрэглэдэг 100 оюутантай харьцуулахад элсэн чихэр хэрэглэдэг оюутнуудын арьс нь хуурайшилт ихтэйгээс гадна эрчимтэй хөгшрөлт явагдаж буйг тогтоожээ.

 

Зөвлөгөө №8

 

 

2010 оны байдлаар 250 мянган хүн нас баржээ. Судалгаагаар амиа алдагсдын 180 мянга нь чихрийн хэт хэрэглээнээс болж амиа алдсан байна. Элсэн чихэр зүрхийг гэнэт зогсоох болон ходооны шарх, элэг болон уушгины хорт хавдарын эх үүсвэр болдог байна. Мөн элсэн чихэр хэрэглэдэг хүний амны хөндий эрүүл бус байдаг юм.

 

Зөвлөгөө №9

 

 

Хэрвээ та өөртөө хайртай бол элсэн чихрээс татгалзах хэрэгтэй.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bor elsen chiher shihriin obcjin tusdaggui
2016-04-11