Ливи дэх цэргийн ажиллагаа алдаа байсан
2016-04-11

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр Ливийн цэргийн ажиллагааны талаар ярилцлага өгчээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

 

Ерөнхийлөгч Обама өчигдөр “Фокс ньюс” сувагт ярилцлага өгчээ. Ярилцлагын эхэнд сэтгүүлч “Ерөнхийлөгчийн албыг хашиж буй хугацаандаа хийсэн хамгийн том алдааныхаа тухай” гэж асуухад Обама “Ливи улсад хийсэн цэргийн ажиллагаа. Ливид цэргээ оруулах арга бүтэлгүйтсэн. Тухайн үед би энэ улсад цэргээ оруулах хамгийн зөв шийдвэр гэж бодсон. Яагаад вэ гэвэл би олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу шийдвэртэй алхам хийж байна гэж бодсон. Одоо бодоход буруу шийдвэр байжээ” гэж хариулжээ.

 

2011 оны хоёрдугаар сард Ливи улсад үймээн, самуун гарсан билээ. Армийнхан болон сөрөг хүчний дэмжигчид хоорондоо мөргөлдөж, олон мянган иргэн хохирогч болж, эх орноосоо дүрвэсэн билээ. Уг мөргөлдөөнийг зогсоохын тулд Засгийн газар энгийн иргэдийн эсрэг химийн бодис ашигласан хэмээн НҮБ-ын Аюулгүй зөвлөлөөс мэдэгдсэн. Уг мэдээллийг Ливийн эрх баригчид үгүйсгэж “Үндэслэлгүй мэдээлэл” гэсэн юм. Эрх баригчид уг мэдээллийг үгүйсгэсэн хэдий ч Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг хориг тавьж, тус улсын төрийн тэргүүн Муаммар Каддафи болон түүний ойрын хүрээллийн хүмүүст хориг тавьж, гадаад дахь дансыг нь царцаасан билээ.

 

Энэхүү шийдвэрийн дараа Ливид цэргийн ажиллагаа явуулах, цэргээ оруулах захирамжинд Обама гарын үсгээ зуржээ. Обама 2011 оны дөрөвдүгээр сард хийсэн хуралдаа “Бид Ливийн ард түмнийг хамгаалахын тулд цэрэг хөдөлгөсөн. Муаммар Каддафи бол Ливийн дарангуйлагч” гэж мэдэгдсэн байна.

 

Вашингтон уг цэргийн ажиллагааг “Odyssey Dawn” хэмээн нэрийджээ. 2011 оны зургаадугаар сарын 24-нд АНУ-ын зэвсэгт хүчин Ливид нэвтэрч, дээрээс ирсэн зааврын дагуу тусгай ажиллагаа явуулж эхэлсэн юм. АНУ-ын зэвсэгт хүчин 2011 оны аравдугаар сарын 20-нд Ливийн дарангуйлагч гэгдэх Муаммар Каддафиг устгасан билээ. Харин цогцсыг нь Триполи хотноо хаясан юм. Уурсаж бухимдсан ливичүүд Каддафигийн цогцос руу чулуу нүүлгэж, зарим нь зургаа хүртэл даруулжээ. Зэрэмдэг болсон дарангуйлагчийн цогцсыг гэр бүлийнх нь хүлээн авч, нууцаар оршуулсан гэдэг.

 

 

Америкчууд мөн Ливийн Үндэсний армийн пуужингаас эсэргүүцэгч төхөөрөмжийг устгасан билээ. “Каддафиг устгаснаар америкчууд ажлаа амжилттай гүйцэтгэсэн” хэмээн Обама мэдэгдсэн удаатай. 2011 оны аравдугаар сарын 31-нд уг цэргийн ажиллагаа эцэслэсэн. Ливид эмх журам тогтоохоор үлдсэн АНУ-ын бүрэн эрхт элчин сайд Кристофер Стивенсийг 2012 оны есдүгээр сарын 12-нд Бенгази хотноо халдлагад өртөж амиа алджээ. Ерөнхийлөгч Обама сайдын үхэлтэй Каддафигийн дэмжигчид буруутай хэмээгээд цэргийн ажиллагаагаа сэргээхийг хүссэн ч Конгрессийн дэмжлэгийг авч чадаагүй юм.  

 

Ийнхүү АНУ-ын нөлөө Ливид багасах үеэр “Аль Кайди” бүлэглэл тус улсад хяналтаа тогтоож, хүчирхийлэл үйлдэх нь ихсчээ. Энэ хугацаанд Ливиэс 1.4 сая иргэн дүрвэжээ. АНУ, Ливид цэргээ оруулахыг Орос хүчтэй эсэргүүцэж байсан. “Америкчуудын үйлдэл Ливийг хямраах болно” хэмээн сануулж байсан ч оросуудын үг үл тоож цэргээ оруулсан юм. Тэр цагт Оросыг удирдаж байсан, Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев “Америкчууд алдаа гаргалаа. Энэ улс дахин сэргэхэд хамгийн багадаа 5-10 жил шаардлагатай” гэж мэдэгдэж байжээ. Ийнхүү Обама Ливи дэх цэргийн ажиллагаа алдаа байсныг хүлээн зөвшөөрлөө. Мөн Ливийн цэргийн ажиллагааны үеэр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Хилари Клинтон хүртэл Ливийн ажиллагааг алдаа, зүгээр л цаг үрсэн ажил байсан хэмээн мэдэгдсэн удаатай.

 

Их Британийн Ерөнхий сайд Тони Блэйр өнгөрсөн оны аравдугаар сард “НАТО”-ийн явуулсан хамгийн муу нь Ливи дэх цэргийн ажиллагаа гэж мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр 2003 онд Иракт явуулсан цэргийн ажиллагааг алдаа байсан хэмээн мэдэгдсэн юм. Иракийн удирдагч Саддам Хуссейнийг ард иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг туршсан гэх баталгаагүй мэдээллээр Их Британи болон АНУ-ын цэргүүд тус улсад нэвтэрсэн билээ. “Химийн зэвсэг хэрэглээгүй нь нотлогдсон ч цэргийн ажиллагаа явуулсан” хэмээн Тони Блэйр дурссан юм. Тэрбээр 12 жилийн дараа Иракийн ард түмнээс уучлалт гуйжээ. Мөн тэрбээр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий болоход барууны орнууд дэмжлэг үзүүлсэн гэдгийг нуугаагүй билээ.

 

Ийнхүү Америкчууд Ливийн цэргийн ажиллагаа, Британичууд Ирак дахь цэргийн ажиллагааг алдаа байсан хэмээн мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Irakiig basl ingesendee
2016-04-12
Зочин:
Libi chuud uneheer saihan amidraltai, arabuudaa zartsalsan, mon tedendee amidrah bolomj olgoson saihan uls baisan. harin odoo tamiin togoo gej yu baisagiig harya gevel tendees l harj bolno. iim baidald baigaa liichuud kaddafi hurandaa dursalgui yah be. alibaa ulsad ard tumen taiban amgalan l baibal ter dectatur yamar hamaa bna aa. ter tusmaa ardchilal yamar hamaa bna aa. odoo Mongolchuud bid jinhene dektaturt orchihson shuu dee. Hujaa nariiin
2016-04-12
Зочин:
Ливичүүд одоо Каддафигаа санадаг болсон гэсэн. Оросууд СССРээ одооноос дурсдаг болж байгаа.Манайх харин юугаа санадаг бол?
2016-04-12
Англи дээрхээ зөв орчуул:
Англи хэл дээрээ Ливийн цэргийн ажиллагааг хэлээгүй, харин тэрний дараахь сэргээн босголтыг төлөвлөөгүй учраас гэж хэлсэн байгаа.
2016-04-11
харуусал:
Алдаагаа хүлээн зөвшөөрсөн бол Ливи улс анх ямар байсан тэр түвшинд хүргэж өг. Бүх ард иргэдэд нөхөн төлбөр төл. Тэгээд Кадафигийн хүүхдүүдэд нь нөхөн олговор олго. Чиний хүүхдээс ялгаа бхгүй сармагчин минь. Зэвсэгийн үйлдвэрийг атгадаг еврейчүүд АНУ ыг удирддаг. Энэ хэд зүгээр л тоглоом.
2016-04-11
nergui:
uuduu haysan chuluu uuriin tulgui deer gej mongol ardiin neg ug baidagdaa amerkchuud sain oilgoj aw
2016-04-11
IRGEN:
IIM BALAIRR SHUUDEE ED NARAAS HOL BAIH HEREGTEI SHUU.
2016-04-11
guest:
2 durak
2016-04-11
зочин:
Англи бол зөвхөн өөрт ашигтай л байвал хөдөлдөг. Ашиггүй бол тусгана гэсэн ойлголт байхгүй улс. Америк бол далай тэнгис манай эзэмшил харин хуурай газрыг аль болохоор өөрийн болгохын тулд ардчилал нэртэй хаяг зүүсэн өөрийн талын хүмүүсийг ашиглаж хүний гараар могой бариулдаг улс шүүдээ. Орос ч гэсэн нутаг дэвсгэрээ тэлэхийн тулд элдэв арга заль хэрэглэдэг боловч Америкийг бодвол наанатай цаантай бодлого барьдаг юм.
2016-04-11
Unen ug:
Buhel buten uls undestniig suiruulchiheed zugeer l aldaa baij geed boloo yu. Nogoo surhii shudraga yos, hunii erh chini haana baina
2016-04-11