Шороон болон цасан шуурга шуурна
2016-04-11

Өнөөдөр зарим нутгаар, маргааш төв болон зүүн зүгийн зарим нутгаар, 13-нд баруун болон зүгийн нутгийн хойд хэсгээр нойтон цас орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулжээ. Түүнчлэн 14-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орох юм байна. Салхи 11, 12-нд зарим нутгаар, 13-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

 

Мөн Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө  10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн баруун хагаст сэрүүсэх төлөв гарчээ.

Shuud.mn
Сонин хачин