Баянголын ХҮН-ыг Х.Ганхуяг удирдана
2016-04-11

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Ганболд өнөөдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн үндэсний намын дарга Хассуурийн Ганхуягт намын тамгыг гардуулж өглөө. Х.Ганхуяг 2016 оны 3 дугаар сард хуралдсан Баянгол дүүргийн Хөдөлмөрийн намын хорооны хуралдаанаар дүүргийн Намын даргаар сонгогджээ.

 

 

Харин өнөөдөр Баянгол дүүргийн намын хорооны тамгаа Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Ганболдоос албан ёсоор хүлээн авлаа. Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Ганболд Х.Ганхуягт дүүргийн намын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Манай Ганхуяг бол залуу бизнесмэнүүдийн төлөөлөгч, хариуцлагатай татвар төлөгч, хөдөлмөрчдийн төлөөлөл болсон эрч хүчтэй залуу. Хөдөлмөрийн үндэсний намаас Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, Баянголчуудын итгэлийг хүлээж ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Amjilt:
HUN namd amjilt husiy. Demjdeg shuu.
2016-04-12