15 тэрбум төгрөгийн зээл олгожээ
2016-04-11

 

Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн.  Өнгөрсөн хугацаанд Төрийн банкинд 5604 малчин 19 тэрбум 692.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Үүнээс Төрийн банк энэ сарын 8-ны өдрийн эцсийн байдлаар 4467 малчинд 15 тэрбум 894.5 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Shuud.mn
Сонин хачин