Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй
2016-04-12

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ 16-ны өдөр буюу бямба гарагт зохион байгуулна.

 


 

Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс,  хороод, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах юм.



Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас  гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ.  



Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад  хариуцлага тооцох юм.



Мөн энэ үеэр гэрэлтүүүлгийн шонд наасан зарлалыг арилгаж, чийгтэй болон хуурай цэвэрлэгээг хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
alban baiguullagud ajliin bairniiha gadnah utaa tortgiig ugaah heregtei
2016-04-12
banksh:
Идэвхтэй оролцоно. Гэхдээ хог шатаж болохгүй шүү буруу зураг тавигдсан байна.
2016-04-12
5435435:
лайтай хүүрнүүд юмаа
2016-04-12
зассссс:
хотын дарга гэдэг лалар нь өөрөө цэвэрлэнэ биз
2016-04-12
Зочин:
End tendgui zambaraagui olshrood bgaa TUTs nertei ambaarnuud aa tsegtsleerei
2016-04-12