Чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэх хүнс
Канадын “www.remedist.net” сайт чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэглэх хүнснүүдийн талаар нийтэлжээ.

Зөвлөгөө №1
Хар шошийг өдөр бүр хэрэглэх нь чихрийн шижингээр өвчлөх магадлалыг буруулдаг байна.

Зөвлөгөө №2
Байцаа, буржгар байцаа болон далайн байцааг тогтмол хэрэглэвэл цусанд дахь сахрын хэмжээ буурдаг байна.

Зөвлөгөө №3
Жүржинд С витамин ихээр агуулагдсан байдаг. Чихрийн шижинтэй хүн энэхүү жимсийг тогтмол хэрэглэвэл цусанд агуулагдсан хорт бодис гадагшилдаг байна.

Зөвлөгөө №4
Чихрийн шижин хүндэрсэн үед булчингаар их өвддөг. Харин энэ үед лууванг жигнэж идэх болон луувангийн шүүс уух хэрэгтэй. Өвдөлтийг намдаадаг байна.

Зөвлөгөө №5
Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүст бүх төрлийн амттан хориотой байдаг. Харин усан үзэм чихрийн шижинтэй хүмүүс хэрэглэсэн ч муу дагавар үзүүлдэггүй байна.

Зөвлөгөө №6
Улаан лоолинд төмөр, С болон Е витамин ихээр агуулагдсан байдаг. Чихрийн шижинтэй хүмүүс лоолийг байнга хэрэглэх хэрэгтэй.

Зөвлөгөө №7
Бүх төрлийн загас, далайн бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь цусан дахь сахрын хэмжээг бууруулдаг гэнэ.

Зөвлөгөө №8
Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүс байнга хар талх хэрэглэх хэрэгтэй. Хар талхыг байнга хэрэглэх нь өвчний эдгэрэлтэд эерэгээр нөлөөлдөг байна.

Зөвлөгөө №9
Чихрийн шижингээр өвчилсөн хүмүүс байнгын тэжээл авах ёстой. Харин энэхүү тэжээлийг төрөл бүрийн самар нөхдөг болохыг тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ