Өс санаж, байшинг нь шатаажээ

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд "Улиастайн .. тоотод байшин шатсан байна" гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад, тус тоотод суух 28 настай эрэгтэй Г -ын 8х5м хэмжээтэй өвлийн сууцыг шатаасан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд суух 27 настай эрэгтэй Н гэгч согтуурсан үедээ хувийн өс хонзонгоор сэдлээр үйлдсэн байна.
Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ