Хоёр сая ам.долларын гэрээг баталгаажуулав
2016-04-12

Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

 

 

Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн гамшгийн сангаас зудын гамшгийн хор уршгийг багасгах, зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлэхээр болж, гэрээг ийн баталгаажуулав. 

 

 

Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зудын гамшигт хамгийн их өртсөн Архангай, Баяхонгор, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Увс зэрэг аймгийн хүнд нөхцөлд байгаа малчин өрхүүдэд нэн яаралтай мөнгөн тусламж үзүүлэх, хоол хүнс, малын өвс тэжээл, эм бэлдмэл, түлш зэрэг шаардлагатай зүйлсийг хүргэх юм байна. Мөн энэ аймгуудад эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор түргэн тусламжийн авто машин олгоход зарцуулахаар төлөвлөжээ. 

 

НҮБ-ын судалгаагаар зуданд өртсөн нийт малчдын 41 хувь буюу 225.0 мянган иргэн, түүний дотор 5 хүртэлх насны 28.0 мянган хүүхэд өвлийн хүндрэлийн үр дагаврын нөлөөлөлд шууд өртөөд байгаа бөгөөд зудын гамшигт хамгийн их өртсөн эмзэг өрхүүдэд нэн даруй тусламж үзүүлэх шаардлагатай байгааг тогтоожээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
davar:
malchid gej davartsan yumnud bnaa zud bolohoor ulsaas tuslamj avchihaad mahnii unee ard irgeddee hyamdruulmaar bn hadand garlaa mah chin
2016-04-12