Ажилгүй иргэдийн тоо 6.3 хувиар өсчээ
2016-04-12

Үндэсний Статистикийн газраас Монгол Улсын энэ оны эхний улирлын нийгэм, эдийн засгийн  байдлыг танилцууллаа.

 

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчээ

 

Хэрэглээний үнийн улсын индекс гуравдугаар сард өмнөх сарынхаас 0.5 хувь, өмнөх оны эцсийнхээс болон өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 23.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө оны эхний улиралын байдлаар 658.6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 3.1 тэрбум төгрөг буюу 0.5 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 212.6 тэрбум төгрөг буюу 2.1 хуивар өсчээ.

 

Чанаргүй зээл 17.3 хувиар өсчээ

 

Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 11.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 199.3 тэрбум төгрөг буюу 1.7 хувь өсч, өмнөх оны мөн үеийнхээс 443.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл гуравдугаар сарын эцэст 967.6 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 23.2 тэрбум төгрөг буюу 2.3 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс 408.0 тэрбум төгрөг буюу 72.9 хувиар өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 965.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 54.4 тэрбум төгрөг буюу 6.0 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 262.5 тэрбум төгрөг буюу 17.3 хувиар өссөн байна.

 

Татварын орлого 11.0 хувиар буурав

 

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 120.0 тэрбум төгрөг буюу 11.0 хувиар буурчээ. Орлого буурахад бусад татвар төлбөр хураамжийн орлого 100.6 тэрбум төгрөг буюу 52.8 хувь, орлогын албан татварын орлого 73.1 тэрбум төгрөг буюу 29.2 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.  Харин нийгмийн даатгалын орлого, хөрөнгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 2.4-36.0 тэрбум төгрөг буюу 1.9-48.9 хувиар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 402.4 тэрбум төгрөг, зарлага 402.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс орлого 82.1 тэрбум төгрөг буюу 25.6 хувиар зарлага 39.4 тэрбум төгрөг буюу 10.9 хувиар өсчээ. Монгол Улс оны эхний улиралд дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 1558.0 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 959.0 сая ам.доллар, импорт 599.1 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 221.4 сая ам.доллар буюу 12.4  хувь, үүний дотор экспорт 118.8 сая ам.доллар буюу 11.0 хувь, импорт 102.7 сая ам.доллар буюу 14.6 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл 2015 оны эхний улиралд 376.0 сая ам.долларын ашигтай байсан бол 2016 оны эхний улиралд 359.9 сая ам.доллар байна.

 

Ажилгүй 35.4 иргэн байна

 

Бүртгэлтэй ажилгүй иргэд гуравдугаар сарын эцэст 35.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 мянган хүн буюу 6.3 хувиар, өмнөх сарынхаас 0.3 мянган хүн буюу 1.0 хувиар өссөн байна. Улсын хэмжээнд оны эхний улиралд 7200 гэмт хээг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 676 хэрэг буюу 8.6 хувиар буурчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо буурахад хүний амь, бие эрүүл мэндийн эсрэг /212/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг /158/, аж ахуйн эсрэг /112/, өмчлөх эрхийн эсрэг /88/ хэрэг зэрэг буурсан нь голлон нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг гуравдугаар сард 2577 болж, өмнөх сарынхаас 262 буюу 11.3 хувиар өсчээ. Аюулт үзэгдэл осол оны эхний улиралд 1072 удаа гарч, 11 хүн амь насаа алджээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ажилгүй иргэн:
нас мэргэжлийн байдлаас болж ажил олж чадахгүй олон жил явж байгаа хүмүүсээ харж үзээч.хаа байна тэр ажилтай орлоготой монгол хүн хөтөлбөр чинь.Ажил олдохгүй зээл олдохгүй болохоор хүмүүс цөхрөөд сүүлдээ хөдөлмөрийн хэлтэс рүү ядахаа больж байна.
2016-04-12