Өнөөдөр “Гамлет”-тай
2016-04-13

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ сарын үзвэрээ У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр нээлээ. Эл жүжгийг энэ сарын 11,13,16-нд гурван удаа тоглох юм.

 

Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тайзнаа тавих эл жүжгийн гол дүр болох Гамлетын дүрд СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд залуу жүжигчин О.Дөлгөөн тоглож байна. Жүжгийн бусад дүр Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглох юм.

 

Дэлхийн суут зохиолч У.Шекспир энэхүү алдарт бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний оюун ухаанаар бичсэн гэдэг. Эдүгээ “Орших уу, эс орших уу” хэмээх асуулт нь хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байсаар байна.

 

“Гамлет” эмнэлэгт жүжгийг энэ өдрийн 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа тоглоно. Мөн энэ сарын 16-ны 17.00 цагт тоглох юм. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин