Завхан аймагт 194,1 км зам баригдана
2016-04-13

 

Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил 4-р сарын 18-нд эхэлнэ. Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Автозамын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам ” компани шалгарчээ. “Завхан ойртвол зам муудна” гэх ёж хэлц мартагдах цаг удахгүй бололтой.

 

Тооны хэлээр:

Зам Тээврийн яам Завхан-Улаанбаатарын замын ажлын тендерийг 2013 онд зарласан. Хүлээгдэж буй үр дүн 194,1 км. Ажлын явц: 51%. Ажлын нээлт: 2016 оны 4/18. Гүйцэтгэгч: “Насны зам”, “Хурдны зам” компаниуд. Хүлээн авах хугацаа: 2017 он.

Shuud.mn
Сонин хачин