Шатахууны үнэ 50-120 төгрөгөөр буурчээ
2016-04-13

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга Д.Мөнхтөр шатахууны үнэ буурсан талаар болон “Юнивишн”, “Скай медиа”, “Ддиш тв” компанид шаардлага хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ.

 

Нефт имфортлогч “Мон-Суль”, “Петрожанп”, “Тэс петролиум”, “Шижир ойл” гэсэн дөрвөн компани  шатахууны үнээ 50-120 төгрөгөөр бууруулжээ. Тухайлбал, А-92 бензин бусад шатахуун түгээх газарт 1580 төгрөгөөр зарагдаж байгаа бол “Монсуль” ХХК 1500, “Петрожамп” ХХК 1530, “Тэс петролиум” ХХК  1550, “Шижир Ойл” ХХК 1520 төгрөгөөр борлуулж байгаа аж. Мөн дизель түлш нэг литр нь 1690 төгрөг байгаа бол “Петрожамп” компани 1570 төгрөг буюу 120 төгрөгөөр бууруулсан аж. Үргэлжлүүлэн “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” зэрэг томоохон компани үнээ бууруулах боломжтой гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэлж байна.

 

Тэрбээр “Манай байгууллагаас гаргасан судалгаагаар Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх компаниуд шатахууны үнээ 50-100 төгрөгөөр бууруулах бололцоотой гэдэг судалгааг гаргаад байсан. Судалгааны дагуу “Нефть, хийн үндэсний ассоциаци”, “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” ТББ-уудын төлөөлөлтэй уулзлаа. Тэд бензиний үнэ бодитоор буурах бололцоотой гэж хэлсэн. Үүний дагуу шатахуун борлуулагч 11 компанид жижиглэнгийн үнийг бууруулах тухай хүсэлт хүргүүлснээс дээрх дөрвөн аж ахуй нэгж 50-120 төгрөгөөр буулгаад байна. Одоо “Петровис”, “Шунхлай” зэрэг томоохон шатахуун түгээх газрууд үнээ бууруулах хэрэгцээ шаардлага байгаа. Ингэсэн тохиолдолд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний 10 хүртэлх хувиар буурах бололцоотой. Шатахууны үнэ буурснаар иргэд эдийн засгийн хямралыг тодорхой хэмжээгээр даван туулах нөхцөл бүрдэнэ гэж бид үзэж байна” хэмээв.

 

Түүнчлэн тэрбээр “Юнивишн” ХХК, “Скайтел” ХХК, “Ддиш тв” ХХК-д албан шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ. Дээрхи компаниуд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэн албан шаардлага хүргүүлж буй аж. Энэ талаар “Хувийн буюу арилжааны жижиг телевизүүд “Юнивишн”, “Скай медиа” зэрэг кабелийн телевизэд дараалал авахын тулд өндөр хэмжээний төлбөр төлж байна. Мөн телевизийн сувгийн дарааллын дээгүүрт байрлахын тулд тус кабелийн компанид нэмэлт төлбөр төлдөг байгаа юм. Энэ нь шударга өрсөлдөөнийг хязгаарлаж санхүү муутай жижиг телевизийн үйл ажиллагааг боймлосон үйлдэл болсон гэж бид үзэж байна. Тиймээс дээрх кабелийн телевизүүдийг зөрчлөө арилгахыг шаардан, албан бичгийг хүргүүлж байна. Энэ сарын 15-ны дотор хариу мэдэгдэл өгөхийг хүсье” хэмээн Д.Мөнхтөр хэллээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
төр нь татвар төлөгчдөө ингэж шантаажилж дээрэмддэгээ хэзээ болих вэ. энэ дээрмийн агентлагыг татан буулгаачээ
2016-04-13
Зочин:
Аяндаа бууж байгаа буухч естой шатхууниц унийг энэ шоучин буулгасан нь юул бол
2016-04-13