АТГ-ын даргын зөөлөн биш суудал
2016-04-14

Улс төрийн тун эгзэгтэй нөхцөл байдалд АТГ-ын дарга ажлаа өгөх нь тодорхой боллоо. Ерөнхийнлөгчийн зүгээс санал болгон дэвшүүлдэг энэ онцгой статустай байгууллагын дарга хийх хувь хүндээ тун халтай тусдаг зурлагатай. Эхний дарга нь гадаадад томилолтоор яваад шарил нь эргэж ирсэн. Авлигатай тэмцэх газрын дарга асан Б.Дангаасүрэн нь Сиднейд 2007 оны аравдугаар сарын 24-нд хуралд оролцоод, хоёр дахь хоногийнхоо шөнө гэнэт нас баржээ. Австралиас ирүүлсэн шүүхийн шинжилгээний дүгнэлтэд “Уургийн дутагдлаар амиа алдсан” гэсэн бол Монголын шүүх эмнэлгийн дүгнэлт нь “Зүрхний цусан хангамжийн дутагдал буюу уушигны идэвхтэй хэлбэрийн сүрьеэ, элэгний идэвхтэй архаг үрэвсэл, хатуурал өвчний улмаас нас барсан” гэсэн байдаг. Шарил нь ирэхэд хоёр нүдийг нь авчихсан байсан гэж хэвлэлүүд шуугисан ба ар гэрийнх нь амиа алдсан нь ердийн тохиолдол биш гэсэн хардлага гомдолтой байгаагаа илэрхийлдэг байсан. Үүндээ эмч нарын хэлснээр гадны нөлөөтэй хордуулагч ууссан үед хүний биеийн найман хүчлийг устгаж, уургийн дутагдалд ордог гэсэн тайлбарыг үндэс болгодог байсан.

 

 

Дараагийн дарга нь ажлаа аваад их удалгүй буусан. Зүгээр ч буугаагүй. Бүр хэрэгт орж дуусссан. АТГ-ын хоёр дахь дарга Ч.Сангарагчаа гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчиж тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатын өрөөнд 14 хоног чагнах төхөөрөмж суурилуулсан байсан гэдэг. Мөн төсвийн хөрөнгөнөөс ажилчиддаа орон сууц авч өгсөн асуудалд орсон. Энэхүү  албан хаагчаа тагнаж чагнасан, албан тушаалаа ашиглан төсвийн мөнгө шамшигдуулсан хэргээр Чингэлтэй дүүргийн шүүхээс Ч.Сангарагчаа 2.4 жил, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нар нь тус бүр хоёр жилийн ял сонссон. Энэхүү дуулиант хэргийг Нийслэлийн шүүх хянаж үзээд ялыг нь хэвээр баталсан. Харин нэлээд хугацааны дараа Дээд шүүх хэргийг хянаж үзээд тэдэнд оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн тэнсэж, тус бүрийг жилийн хугацаагаар хянан харгалзахаар болж байсан ба хожим хэрэгтэн болсон дарга нь “...гэртээ ачаа асраад өвөөгийн ажил хийгээд сууж байна. Хэрэг явдал болоод тухайн үед би бүх зүйлээ яриад өнгөрсөн тул дахиж энэ хэргийн талаар сөхөж яриад ч яах вэ” гэж энэ талаараа дурсахаас ч цэрвэж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Үүгээр түүнийг хэл амны бай болгох гол нэрийн жагсаалтаас хэвлэлүүд хассан.

 

Үүний цаана мөнөөх улс төр бизнесийн нөлөө, урт гар орсон гэсэн хардлагаар харах юм бол ямар нэг байдлаар “Авилга” хоёр дахь ялалтаа байгуулсан гэж болно.

 

Нийгмийн хорт хавдар авилга хаашаа ч үсэрхийлж болох аюултайг дээрх дарга нарын таагүй төгсгөлтэй түүхүүд харуулдаг. Эмчлэгч илрүүлэгч нарт нь ч шууд нөлөөлж амь нас амьдралыг нь эрсдэлд дуудаж болох Авилга гэдэг хорт хавдар тэр цагаас манайдаа ташаа тулсан гэхэд болно.

 

Одоогийн дарга буурал генерал гэнэт ажлаа өгөх болсон учир шалтгаан юу байв. Өөрийнх нь хүсэлтэд эрүүл мэндийн шалтгаанаас гэсэн сулхан тайлбар явж байна. Харин олон нийт энэ бол  нэг юм болохын өмнөх дохио гэж тайлж байна.

 

Ямар нөхцөл үүсээд байгаа билээ. Хайр найргүй ба ойрхон зогссон хүнийг ч хамаад явчихаар улс төрийн ил цагаан тэмцэл эхэлсэн байгааг бид харж байна. Үүнийг цааш задалж тайлбарлах хэрэггүй байх. Хэрвээ ялагдвал олсон бүхнээ алдаж мэдэх хамгийн том гэж болох улс төрийн тэмцэл уухай хадаагаад бараг сар боллоо. Ажиглагчийн байр сууринд байж сонгууль хараалж суугаа иргэд өөрийн дүгнэлтээ хийж байгаа. Ерөнхийлөгч ба бусад гэж маш товчоор хайрцаглаж буй дээд хэмжээний энэ сөргөлдөөнд хүссэн хүсээгүй татагдах газар бол АТГ. Нэрнээсээ эхлээд тодорхой чиг үүргээсээ өөрийнхөө багалзууртаа олс томж болохоор ажлыг гарддаг газрын дарга байх амаргүй нь тодорхой.

 

Н.Алтанхуяг гишүүн Ерөнхийлөгчид хандсан ил шулуун үгээ хэлэхээсээ өмнө ганц зууж байсан газар нь АТГ гэдэг нь олон мэдэгдлээс нь ил байсан. Гуравдагч ерөнхийлөгчийн оймс гозолзуулахыг гардан хийсэн нь АТГ байсан. Х.Баттулга гишүүн нарын дуулиан ч АТГ-ын хамаарах нөхцөл үүсч эхэлсэн. Үүний цаана олны анхааралд орж дуулиан тариагүй ч хэдэн зуун саяас тэрбумаар яригдах авилга албан тушаалын цөөнгүй хавтаст хэрэг энэ байгууллага дээр дугаараа авчихсан зузаарч байгаа. Энэ бүхний сүүдэрт хөшигний цаана буюу тусгай дугаарт залгасан ярианаас ямар яриа нөлөө дарамт ирж байдгийг энэ буурал генерал хэзээ ч хэлэхгүй өнгөрч магадгүй. Харин хэзээ ч тийм зүйл байгаагүй гэвэл хэн итгэх.

 

АТГ-ын гурав дахь дарга Д.Ганболд “Хэнтэй тэмцэнэ түүнтэйгээ адил шинжийг олж байдаг” гэсэн үгийг мэдрээд нэр цэвэр насны амралтаа даруухан эдлэхээр шийдсэн үү. Дээд түвшний тохироонд хавчуулагдаж тодорхой болзол дор ажлаа өгөх болсон уу.

 

Олон таамаг байгаа ч нэг үнэн бол ямар ч байсан түүний хувьд АТГ-ын дарга бол зууралдаад хоргодоод байх албан тушаал биш. Түүнд энэ зэргийн хэмжээнд дүйцэх байтугай илүү гарах албан тушаалыг нэр төртэй хашиж ирсэн замнал байгаа.

 

Асуудал бол байгаа л харагдаж байна. Өөрөө буухгүй бол үхэл шорон хоёрын нэг нь ирдэг батлагдсан замналтай суудал бол АТГ-ын даргын зөөлөн биш суудал мөн гэсэн хатуу сургамжийг Д.Ганболд даргын гэнэтийн шийдвэр дахин харууллаа гэж дүгнэж болохоор. Нөгөө хоёр даргаасаа давуу нь тэрбээр ирж буй дарамт болоод эрсдэлийг урьдчилан харсан байж болох.  

 

Д.Ганболд дарга нэг талдаа АТГ-ыг удирдах өндөр хариуцлага, нөгөө талдаа асар дарамттай ажлаас хугацаанаасаа өмнө татгалзлаа. Үүгээр энэ байгууллага цаашаа яах вэ гэсэн асуулт үлдэж байна.

 

Авилгын жижиг жараахайнуудыг барьж ажлын тайлангаа зузаалж хэлбэрдсээр хугацаагаа бүтэн дуусгах боломж Д.Ганболд даргад байсан. Гэхдээ АТГ-ын харьялалд байгаа “том” гэх сүүлийн хэргүүд түүнийг өөр зам дээр зогсож байсныг харуулж байсан. Үүний ард Ерөнхийлөгч байгаа эсэх нь тийм ч их нөлөөтэй бус . Хувь хүний шийдэл итгэл үнэмшил зарчим гэж зүйл бас бий.

 

Үнэхээр монголд хуулийн засаглал тогтох уу, бүлэглэлийн засаглал тогтох уу гэсэн тэмцэл явж байгаа бол хуулийн засаглал тогтоох талынхан ялагдаж байгаа юм байна гэсэн гутранги бодлыг Д.Ганболд даргын гэнэтийн шийдвэр төрүүлж байна.

 

АТГ-ын дараагийн дарга томилогдсоноор манай томчуудын дуулиант хэргүүд шууд хаагдвал олон тааврын хариулт нь тэр болно. 

 

Пүрэвжавын Баярхүү  /тоймч/ 

Shuud.mn
Сонин хачин
Tatan buulgaa.ene gazriig
2019-04-29
ДАНЗАНПҮРЭВ:
НЭГ ЁСОНДОО ЭЕЛДЭГЭЭР ЯВУУЛААД ХЭРВЭЭ ЗӨВШӨӨРӨӨГҮЙ БОЛ АР ГЭР АМЬЛРАЛ НЬ ХЭЦҮҮДЭХ БАЙСАН БИЗ ДЭЭ
2016-04-15
БАРХАС:
АН ТЭР ДУНДАА ЭЛБЭГДОРЖ ГУАН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ЯВАГДСАН БОЛОХООР Л ӨӨРИЙН ХҮНЭЭ ЧИМЭЭГҮЙХЭН ЗАЙЛУУЛЖ БАЙНА ДАА .
2016-04-15
ДАНЗАНПҮРЭВ:
ӨӨ БАС БАТТУАЛГЫГ ХЭРЭГТ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАААДАА АЖЛАА ӨГЧ БАЙГАА Ч БАЙЖ МАГАДГҮЙ
2016-04-15
ДАНЗАНДҮРЭВ:
АТГ-Н ДАРГА ӨӨРӨӨ МАГАДҮЙ ЗӨНДӨӨ ОЛОН ХҮНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ ЗОВООЖ ДУУССАН ГЭЖ БОДСОН БАЙХ . МАХН-Н ДАРГА ЭНХБАЯР ГУАГ ХЭЛМЭГДҮҮЛСЭН.
2016-04-15
ДАНЗАНПҮРЭВ:
МОНГОЛ УЛСЫН АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР БОЛ НОМЕР НЭГ АВИЛГАЛЫН ГАЗАР ЮМ
2016-04-15
Зочин:
Энэ газрын даргын ажлыг би хийж егч чадна,монголын шоронн манан нэртэй намуудын улс тер бизнесс булэг,олигархи булэг,мафийн булэглэлээр дуурэн шуу,ард тумэн талцаж, хуваагдаж,хэлмэгдуулэлт гэж хэл,ам гаргахгуй бх хэрэгтэй,хэцуу биш амар ажил, айвал буу хий,хийвэл буу ай гэж сайхан уг бий дээ
2016-04-14
зочин:
Монгол банкны мөнгөөр тансаглаад сууж байгаа золжаргал, швейцарийн банкинд сая доллар хадгалаад сууж байгаа баярцогт, монголд 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан америйкийн иргэн жастин каплад өршөөл үзүүлсэн элбэгдорж нарын хэргийг АТГ-ын дарга нар мэдсэн ч мэдээгүй сонссон ч сонсоогүй царайлж тэднийг шалгаж баривчилж шоронд хорихгүй толгойгын илээд давраасаар байна. АТГ-ын дарга нар хэнийг нь шалгаж баривчилж шоронд хорихгүй хамгаалж, хэнийг нь шалгаж баривчилж шоронд хориод байгаа юм бэ. АТГ-ынхаан энэ чинь ариун явдал юмуу.
2016-04-14
tuul:
tiiimshvv buhiin doodoh harj vneg turj vhn gegcheer ardchilaliin uls orong saihan bolohiig hvleeseer baigaad ard tumen bid ch hetsuudlee shvv odoo l ene songuilaar zow shiidwer gargaj ardcilaliin hedees salj amrii
2016-04-14
tuul:
tiiimshvv buhiin doodoh harj vneg turj vhn gegcheer ardchilaliin uls orong saihan bolohiig hvleeseer baigaad ard tumen bid ch hetsuudlee shvv odoo l ene songuilaar zow shiidwer gargaj ardcilaliin hedees salj amrii
2016-04-14
БАРХАС:
АТГ -Г АВИЛАГААС АВАРМААР БАЙНА ААА ЭЛБЭГДОРЖ ДЭЭР НЬ БАЙХАД АВАРЧ ЧАДДАГ БОЛОВ УУ
2016-04-14
ҮНЭН ҮГ:
Ардчилсан орон гэх юм.болохгүй бүтэхгүй асуудал зөндөө л байх юм.ДЭЭДЧҮҮД юу бодож байдгын болдоо..одоо болох сонгуулиар ард түмэн минь сэргэг байж ардчилсан намыг халах хэрэгтэй бна шүү
2016-04-14
Зочин:
АТГ-н дарга хэлмэгдүүлэлт хийж ханаа байлгүй дээ....Баттулгыг арай л барсангүй юу яав?
2016-04-14
батаа:
зөөлөн суудал биш ээ харин долдой нар суугаад нэг нэгээрээ байхгүй болоод байвал зүгээр юм биш үү. зүгээр биз дээ хаха
2016-04-14
Болор:
Хүнийг хэлмэгдүүлэх гээд мэрийж байгаад чадсангүй шив дээ ккккккк
2016-04-14
ука:
АТГ өөрөө зөв ажилахгүй байгаад маш их учир байнадаа чанга хатуу зарчимтай байх хэрэгтэй
2016-04-14
ука:
АТГ дарга өөрөө ноотой тэгээдэл буух болж дээ
2016-04-14
нараа:
АТГ дарга нь өөрийн буруу ажилаа зогсоох нь зөв гэж үзэж байгаа биз ямар миний буруу гээд зогсож байлтай биш
2016-04-14
Чойжил:
АТГ-дарга яагаад ажилаа өгөх болов, цаана нь хэн шантааж хийв, хүнийг хэлмэгдүүлж, жинхэнэ авилгал авч хавтаст хэрэг нээдийн биш үү. том гаруудыг дийлэхгүй болонгуутаа бантсандаа болих шив.
2016-04-14
зочин:
Энэ Ганболд генерал биш
2016-04-14
nyamsaihahan:
bymbasaihan chi uneniig helsend bachuurch bagtarch uheh shahaad baigaa chutgur uu...
2016-04-14
Ard tumen:
Yg l unen sh dee.Zov l bichij,yagaad ene bichsen hun ruu dairaad bgaa um be,avligach hulgaich narin talinhan ene bichsen huniig buruutgaad bhdaa yahav dee.Hulgaich,avligachdaa omoorood bgaa bol manai ornoos zail. ard tumnii zovlongoor zoolj hulgailsan hulgach narin udsen uusan ni ur huuhduuded ni tusah bno.Hun shig bj ene tsagtaa nuglee uurehgui bol ard tumnii haraal ta naraas hariugaa avah bno.
2016-04-14
Бямбасайхан:
Баярхүү чи худал хуцахаас өөр ажилгүй хар мал уу
2016-04-14
nyamsaihahan:
bymbasaihan chi uneniig helsend bachuurch bagtarch uheh shahaad baigaa chutgur uu...
Зочин:
ЭБИ-гийн хүүхэлдэй болохоос дургуйцсан байна Мужик.
2016-04-14
irgen:
ebgyi syydal
2016-04-14
ЗОЧИН:
1 ХҮНИЙ, 1 БҮЛЭГЛЭЛИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ИЙМ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ. ИХ ТӨЛӨВ, НОЁН НУРУУТАЙ ХҮН БАЙНА. ОДОО ХАРИН ТАРЬАГА ӨӨРИЙНХӨӨ БӨГС ДОЛООГЧИЙГ ОРУУЛЖ ЧАДАХУУ ЯАХНУУ. УИХ ГОЛ НЬ БАТЛАНА. УИХ ЗӨВ ШҮҮЛТҮҮРТЭЙ БАЙГААСАЙ.
2016-04-14
Зочин:
авсан байрныхаа мөнгийг гүйцээж өгч чадахгүй бол авилгалын хэрэг болдог юмуу. өөр ямар том хэрг замхарна гээд байнааа кккк
2016-04-14