Британийн иргэн Хятадад амиа алджээ
2016-04-14

Хонконгийн Коулон дүүргээс өнгөрсөн сарын 22-нд сураггүй алга болсон Британийн иргэн, багш Хилари Жон Бауэрийн цогцсыг өчигдөр Хятадаас олсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Одоогоор цогцос Хятадын аль хот, дүүргээс олдсон нь тодорхойгүй байна. Тэрээр найз бүсгүй болон зургаан настай хүүгийнхээ хамтаар сураггүй болсон юм. “Тэдний цогцсыг нуурын орчмоос олсон” хэмээн нэрээ нууцалсан гэрч мэдээлжээ. 60 настай  англи хэлний багш Хонконгийн политехникийн их сургуульд багшилдаг байсан юм.

 

Хятадын цагдаа нар “Энэ хэрэг аллага, амиа хорлолт эсэхийг тодруулаагүй байна. Мөрдлөгийн явц нээлттэй болно” гэж мэдэгджээ.

 

Хонконгийн “ВВС” агентлагийн сурвалжлагч “Ноён Бауэрийн үхэл зүгээр ч нэг амиа хорлолт биш. Энэ бол санаатай аллага. Энэ хэргийн ард ашигтай үл хөдлөх хөрөнгийн худалдааны асуудал нуугдаж буй” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин