Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ
2016-04-14

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байх бөгөөд өнөөдрөөс ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурна. Энэ нь дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж Ус цаг уурын газраас мэдээлсэн.

 

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь цасгай байгаагаас Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Яруу, Тэлмэн, Тэс сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-40 см-т хүрч хоёр аймгийн 13 сум цагаан зудтай байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар, Увс, Архангай, Завхан, Баянхонгор аймагт хамгийн их буюу 536536 толгой мал хорогджээ. Харин мал төллөлт 98 хувьтай байгаа аж. Маргаашнаас цасан болон шороон шуурга шуурч мал төллөлтөд сөргөөр нөлөөлж болох тул малчдыг анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Азын тоо юм биш үү сэтгүүлчээ
2016-04-14
Монгол:
536536 мал хоргоддог нь ч юүв дээ
2016-04-14