Хорт хавдар үүсгэгч хүнсүүд
2016-04-14

Канадын “www.remedist.net сайт өдөр бүр хэрэглэхээс зайлсхийх хүнсний бүтээгдэхүүний талаар нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Халуун ногоотой хоол, гич зэргийг байнга хэрэглэх нь биеийн эрүүл мэндэд хортой. Эдгээр бүтээгдэхүүнийг хийхийн тулд их хэмжээний химийн бодис, төрөл бүрийн амтлагч хэрэглэдэг. Дэлхийн Хавдар Судлалын сан “10 доош насны хүүхэд халуун ногоотой зүйл байнга хэрэглэх нь хорт хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг” гэж мэдэгджээ.  Зөвхөн халуун ногооны хэрэглээнээс хорт хавдар туссан 7000 гаруй хүн байна.

 

Зөвлөгөө №2

 

 

Таны эрүүл мэндийн гол дайсан бол гаазтай ундаа болон будагтай ундаа юм. Өглөө, оройд эдгээр ундааг хэрэглэхээс зайлсхий. Та долоо хоногт 1-2 аягыг ууж болно. Хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий.  Гаазтай ундаа чихрийн шижин, цусны даралт ихсэх, зүрх судасны эмгэг болон таргалт үүсгэдэг юм.

 

Зөвлөгөө №3

 

 

Бэлэн өглөөний хоол.  Энэхүү бүтээгдэхүүн хэдий цаг хэмнэх давуу талтай ч таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болно.  Хүүхдүүд А витаминаар баялаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Харин энэхүү бэлэн бүтээгдэхүүн А витаминыг агуулаагүй байдаг юм.  Бага насны хүүхдүүд өглөө А витамин хэрэглэж чадахгүй бол цаашлаад хурдан өвдөхөөс гадна элэг нь асуудалд ордог байна.

 

Зөвлөгөө №4

 

 

Бүх төрлийн чипс. Чипс байнга хэрэглэхэд улаан хоолой асуудалд ордог байна. Мөн чипс жин нэмдэг. Өглөө чипс идэхэд таны өтгөн хатаж, шээснээс эвгүй үнэр үнэртдэг  аж.   Британид насанд хүрсэн 10 хүний хоёр нь чипсийн буруу хэрэглээнээс болж таргалсан байдаг.

 

Зөвлөгөө №5

 

 

Савласан жигнэмэг. Эдгээр жигнэмэг чихэр ихээр агуулагдсан байдаг. Байнга хэрэглэхэд чихрийн шижин, өөх тос, таргалалт болон цусны даралтыг нэмэгдүүлдэг байна.

 

Зөвлөгөө №6

 

 

Гэрийн нөхцөлд шарсан төмс. Энэхүү бүтээгдэхүүнийг өглөөд хэрэглэснээр таны биед зарим ноцтой өөрчлөлтүүд гарах болно. Эхэнд та таргалах болно. Таны цусан дахь холестерины түвшинг нэмэгдүүлэх,  цусны даралтыг дэмжих, чихрийн шижин нь дөнгөж эхэлж буй хүний өвчинг сэдрээх аюултай байна.

 

Зөвлөгөө №7

 

 

Тусгайлан бэлдсэн мах, лаазалсан бүтээгдэхүүн болон хиам, утсан гахайн мах. Эдгээр бүтээгдэхүүний гадуур савласан гялгар уутууд нянгийн өсөлтийг дэмждэг байна.  Хавайн Хавдар судлалын төв, Өмнөд Калифорнийн их сургуулийн судалгаагаар гялгар уутанд савласан дээрх бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэн болон олон төрлийн тархины хавдар үүсгэдэг байна.

 

Зөвлөгөө №8

 

 

Зайрмагыг хэтрүүлэн хэрэглэснээр зүрхний шигдээс, цус харвадаг байна. Мөн зайрмаг таны жинг нэмдэг.

 

Зөвлөгөө №9

 

 

Давсалсан хөнгөн зууш, жигнэмэг. Нэмэгдсэн давсны хэрэглээ таны натрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Давс таны цусны эргэлтэд саад учруулахаас гадна зүрхний шигдээс болон цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 

Зөвлөгөө №10

 

 

Бяслагыг  үхлийн аюултай бүтээгдэхүүн гэгдэх болжээ. Бяслаг маш өндөр илчлэгтэй юм. Уг хүнсийг байнга хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
заавал Гэрийн нөхцөлд шарсан төмс. хэрэглэх нь муу гэдэг чинь ямар утгатай юм бэ ??? гадуур, гуанз рестораны нөхцөлд шарсан төмс бол зүгээр гэсэн үг үү ????
2016-04-18
Зочин:
ghhjj
2016-04-17
zaza:
bie hairlaj bn geed ulsuj vheh yum bn doo
2016-04-15
Зочин:
arhi tamhi agaariin bohirdliin haana ch hurehgui bailguidee
2016-04-15
moonlight:
Buh iddeg yum maani bnda
2016-04-15