Баатар хоньчны хөшөө сүндэрлэлээ
2016-04-14

 

Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт алдарт хоньчин С.Цогтгэрэлийн хөшөөг Дарви сумын ахлах сургуулийн үүднээ босголоо.

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2008 онд тус сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт алдарт хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит болгосон билээ.

 

Хөшөөг Дарви сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 42 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн юм байна.

Shuud.mn
Сонин хачин