Эрх баригчид сонгуульд ялагджээ
2016-04-14

Өмнөд Солонгосын эрх баригч “Сэнүри” нам өчигдөр зохион байгуулагдсан парламентын сонгуульд ялагдал хүлээсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Сонгуулийн хороо өнөөдөр 8.00 цагт сонгуулийн хуудсын 85 хувийг тоолсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийжээ.

 

Эрх баригч “Сэнүри” нам 300 суудлаас 122 суудалд санал авсан бол  сөрөг хүчин “Минжү” нам 123 суудлаар ялалт байгуулжээ. Харин “Ардын нам” 28 суудал, “Шударга ёсны нам” зургаан суудал авсан байна.  “Сэнүри” нам 16 жил засгийн эрхийг барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан бүх сонгуульд ялалт байгуулсан юм.

 

Сонгуулийн үеэр 14 мянган санал авах байр ажилласан бол ирц 58 хувьтай байжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин