УБТЗ-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүслээ
2016-04-14

Авлигатай тэмцэх газар  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.

 

Шалгалтаар долоон албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй, хамаарал бүхий этгээд болох төрсөн ах, дүүтэйгээ холбоотой тушаал шийдвэр гаргасан, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөнийг тогтоожээ.

 

Тиймээс АТГ-аас хуулийн дагуу цалингийн хэмжээг бууруулах болон албан тушаал бууруулах хариуцлагыг тооцуулахаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт албан бичиг хүргүүлсэн байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Ажлаас эхлээд халaaч тэгээд шоронгоос ажлаа хиихнээ
2019-01-29
Хардаваа:
ИНЕГ-ыг Нямдавааг шалгаач ээ. Нисэх буур аймаар ажилд хамаатан садан найз нохдоо аваад зогсохгуй тэдэндээ байрны монго огно, гадаадад хуухэд, нууц амрагаа сургуульд нисэхийн зардлаар сургана. Нямдаваа гэж МИАТ компанийг цусалж дуусаад одоо нисэхийг бурмосон самарч байна. Минжмаагаараа омгоолол нэрээр монгийг цунхэлж, за Туяагаар нисэхийнхэний мууг узуулж, нутгийн дуу МАН-ын унэнч гишуун Дагвадоржоор монгоо угаалган, Бадрал бандиар хун ажилд нисэх буудалд хахуулиар оруулж, хуу Идэрийгээ, садан Сайнзаяагаа гадаадад томилолтоор явуулж, оороо хагартлаа нисэхийн хоолыг гударч сууна. Энэ шударга, ариун явдал уу, ноен Еронхийлогч оо!
2016-04-15
Зочин:
Orostoi bgaa tsagt hezee ch hariutslaga tootsoj chadahgui
2016-04-14