Оростой хийсэн гадаад худалдаа 28 хувиар буурчээ

Энэ оны эхний гурван сарын гадаад худалдааны статистик мэдээ гарчээ. Энэ хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар буюу 221.5 сая ам.доллараар буурч 1558.0 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 11.0 хувиар буюу 118.8 сая ам.доллараар, импорт 14.6 хувиар буюу 102.7 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Харин экспортын дүн импортоос 359.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан байна. Гэвч энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 16.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм байна.
Тайлант хугацаанд нийт бараа эргэлтийн 62.0 хувь буюу 966.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 10.9 хувь буюу 169.5 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 12.4 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 28.2 хувиар буурсан байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ