Н.Ганболдыг АТГ-ын даргаас чөлөөлөв
2016-04-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. Үүний дараагаар Н.Ганболдыг АТГ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжих санал хураалт явууллаа. Гишүүдийн 75.6 хувь нь уг саналыг дэмжсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “АТГ-ын даргаар ажиллах хугацаандаа Н.Ганболд дарга боломжийн хэмжээнд ажилласан. Манай улс   өмнө нь дэлхийн 200 гаруй улсаас авлигын индексээрээ 120-д байсан. Одоо манай авлигын индект 76-нд очсон. Энэ үнэлгээг олон улсын хөндлөнгийн байгууллага гаргадаг. Түүнээс бус хэн нэгний үзэмжээр гаргадаггүй. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье” гэлээ.

 

Дараагаар нь Боловсролын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин