Лохан сүй тавьжээ
2016-04-14

 

Жүжигчин Лэндсей Лохан сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ оны эхээр өөрөөсөө зургаан насаар дүү Игорь Тарабасов гэх орос залуутай болзох болсон юм.

 

Хос өчигдөр Нью Йорк хотоор зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Энэ үеэр жүжигчин бүсгүй ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн байсан юм. Ногоон өнгийн алмаазан бөгжийг Игорь түүнд өгсөн хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

“Өнгөрөгч амралтын өдөр Игорь, найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан” хэмээн Лоханы дотны найз “TMZ” сайтад ярьсан байна.  Тэрбээр “Тэд хуримаа хийхийг хүсч байгаа” гэж хэлжээ. Игорь загвар өмсөгч бөгөөд 2007 оноос Нью Йорк хотод амьдрах болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин