Төрийн өмчийг тоолно
2016-04-15

Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу төрийн болон орон нутийн өмчийн улсын үзлэг, тооллого 4 жил тутамд болдог билээ.

 

Энэ жил Засгийн газрын шийдвэрээр төрийн болон орон нутгийн өмчийг тоолохоор шийдвэрлэсний дагуу Сангийн яамнаас бүх бэлтгэл ажлыг хангажээ. Сангийн яамны зүгээс нийслэл болон 21 аймгийн өмчийн асуудал хариуцсан газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүдийг хамруулан төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллого зохион байгуулахтай холбоотой асуудлаар нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж байна. Сургалт, семинарын үйл ажиллагаагаар төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг, тооллогыг албан ёсоор эхлүүлж байгаа аж. Тус үйл ажиллагааны нээлт өнөөдөр 10:30 цагт Сангийн яаманд болно. 

Shuud.mn
Сонин хачин