Японд газар хөдөлж, 9 хүн амиа алджээ
2016-04-15

Японы Кюшу мужид өчигдөр 21.26  цагт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологи судалгааны төвөөс мэдээллээ. Машика болон Кумамото мужид газар хөдлөлтийн чичирхийлэл хамгийн хүчтэй мэдрэгдсэн бөгөөд 7 баллын хүчтэй байсан гэнэ.

 

“Газар хөдлөлт ойр орчмын 10 километрийг хамарсан” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 21 байшин нурж, есөн хүн амиа алдаж, 250 гаруй хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн талаар “NHK” дамжуулав. Тус агентлаг “16 мянган өрх гэрэл цахилгаангүй, 38 мянган өрх газ болон нэмэлт цахилгаан үүсгэвэргүй болсон” гэж мэдээлсэн байна.

 

Ерөнхий сайд Шинзо Абе амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, иргэдэд тусламж нийлүүлэхийг албаны хүмүүст даалгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
монгол:
байгалийн хүчин зүйлийн өмнө хүн хүчин мөхөсдөх нь зүй тогтолтой юм даа Японы ард түмэн эзэн хаан болон төрөл төрөгсдөөсөө ойр дотны хүнээ алдсан хүмүүст эмгэнэл илэрхийльеэ ээ Гэмтэж бэртсэн хүмүүст түргэн эдгэж илааршихыг хүсэн ерөөеэ ээ
2016-04-15