Шууд нэвтрүүлгийн үеэр байдалд оржээ
2016-04-15

 

Британийн “ВВС” агентлагийн "Өглөөний хөтөлбөр" нэвтрүүлгийн хөтлөгч Майк Бушелл шууд нэвтрүүлгийн үеэр тун хүнд байдалд орсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр шууд нэвтрүүлгийн үеэр ууж буй кофегоо ширээн дээрээ тавих үедээ санамсаргүйгээр өмдөн дээрээ асгасан байна.

 

Нэвтрүүлгийн үеэр хөтлөгчид спортын тухай ярилцаж байжээ.

 

Майк өмдөн дээрээ халуун кофе асгасныхаа дараа “Үнэхээр халуун бас аймар байна. Яг л бидний ярьж буй спорт шиг” гэсэн байна. Тэрбээр нэвтрүүлэг дуустал нойтон өмдтэй байсан бөгөөд “Үзэгчид намайг өмдөндөө дусаасан гэж бодох байх” гэж хэлжээ. Хөтлөгч нэвтрүүлгийн дараа твиттертээ “Үнэхээр хөгжилтэй шууд нэвтрүүлэг боллоо” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин